Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөл хуралдлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөл хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2015.10.23-нд нийтлэгдсэн

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөл хуралдлаа

ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2015 оны аравдугаар сарын 16-ны Баасан гарагт боллоо.

Уг хурлаар ХМЗ-ийн III улирлын үйл ажиллагааны тайлан, төсвийн гүйцэтгэл, IV улирлын үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, дотоод зохион байгуулалтын зарим асуудал, мөн энэ хугацаанд зөвлөлд иргэдээс ирүүлсэн гомдол, тэдгээрийн шийдвэрлэлт, зэрэг асуудлыг хэлэлцэв.

ХМЗ-д хэвлэл мэдээллийн дөрвөн байгууллагад хаягласан гомдол ирснийг ХМЗ-ийн Ёс зүйн хороод хэлэлцэн шийдвэрлэж, олон нийтийн хэвлэл мэдээллээр мэдээлсэн байна. Гомдол гаргасан нийтлэл нэвтрүүлэг нь хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн нь тогтоогдсон ч мэдээллийг нягтлаагүй, дуулиан шуугиан болгохоо урьтал болгосон алдаанууд гаргасан байна. Тиймээс Ёс зүйн хороод тухайн хэвлэл мэдээллийн байгууллагуудад алдааг нь хэлж, мэргэжлийн хэм хэмжээ, ёс зүйг баримтлан ажиллахыг зөвлөмж болгон хүргүүлж, олон нийтэд нэрийг нь энэ удаад зарлахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Ёс зүйн хороод гомдол хэлэлцэж шийдвэрлэсэн явцын байдлаас Гомдол барагдуулах журамд зарим нэг өөрчлөлт оруулах шаардлага гарсан тул хөдөө орон нутгийн гишүүдэд хүндэтгэх шалтгааны улмаас хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд хуралдаан болохоос өмнө бичгээр эсвэл хуралдаан болж байх үед утсаар санал өгөхийг зөвшөөрсөн зохицуулалт нэмэв. Мөн гомдлын талаар мэдээллийг хүргүүлснээс хойш тухайн хэвлэл мэдээллийн байгууллагаас хариу тайлбар хийх хугацааг Улаанбаатар хотын хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд ажлын тав хоног, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд ажлын 10 хоногийн дотор болгож өөрчиллөө.

ХМЗ-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдийн явцын талаар УЗ-ийн гишүүн Г.Гүнжидмаа, У.Тамир нар танилцуулж, гишүүд мэдээлэл, санал солилцлоо. Тухайлбал, ХБНГУ-ын Дойчи Велли Академийн тусламжтайгаар хэрэгжүүлж буй ХМЗ-ийн чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд Ёс зүйн хорооны гишүүдэд зориулсан практик сургалтыг 11-р сарын сүүлчээр дахин үргэлжлүүлэхээр, энэ сургалтанд Зөвлөх Манфред Протцег дахин урихаар болсон байна.

ХМЗ-ийг үйл ажиллагааг эрчимжүүлэхэд хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны талаархи иргэдийн боловсролыг сайжруулах, хэвлэл мэдээллийн ёс зүй, өөрийн зохицуулалтын үйл ажиллагааны талаархи бүх нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж, энэ чиглэлээр тодорхой төсөл боловсруулж эхний ээлжинд олон улсын байгууллагуудад хандаж байгаа бөгөөд уг төслийг хэд хэдэн хэсэгт хувааж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эхний хэсэг болгож, ирэх арваннэгдүгээр сарын 9-12-ны өдрүүдэд Фридрих Эвертийн сангийн тусламжаар Удирдах зөвлөлийн гишүүдтэй хамтран ХМЗ-ийн Пи Ар төлөвлөгөөг боловсруулах сургалт семинар, мөн хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүд, сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон байна. Энэ төслийн үргэлжлэл болгон ХМЗ-ийн Пи Ар төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх чиглэлээр дараачийн сургалт семинарыг Европын Аюулгүй байдал, Хамтын Ажиллагааны Газрын тусламжаар зохион байгуулах юм.

Түүнчлэн АНУ-ын ЭСЯ-наас Монгол Улсад ХМЗ байгуулагдсанд баяр хүргээд ХМЗ-ийн үйл ажиллагааг төлөвшүүлэх, бэхжүүлэхэд тусламж үзүүлэх боломжтойгоо илэрхийлсэн тул тодорхой санал боловсруулж, энэ асуудлаар ярилцаж, тохирох шаардлагатайг тэмдэглэв.

УЗ-ийн дарга Ч.Номин санаачлан олон улсын зарим байгууллагуудтай хамтран ажиллах талаар ярилцсан байгаа тул эдгээр байгууллагуудтай хамтран ажиллах асуудлаа тодорхойлох, дараачийн төслүүдийг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар удирдамж, гарын авлага гаргах, сургалт зохион байгуулахад чиглүүлэх талаар удирдамж, зөвлөмжийг Ажлын албанд өглөө.

Түүнчлэн УЗ-ийн гишүүдийг ХМЗ-ийн үйл ажиллагааны өдөр тутмын зардлыг бүрдүүлэхэд өөр өөрсдийн хувь нэмэрээ оруулж, тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх байгууллагуудтай холбоо тогтоох чиглэлээр санал санаачлага гарган ажиллахыг уриаллаа.

Энэ хурлаар УЗ-ийн дараагийн ээлжит хурлыг гишүүдийн саналыг Фэйсвүүк группээр авч, арванхоёрдугаар сарын 7-11-ний хооронд хийхээр товлов.

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

irgen 2015-10-23 202.72.245.165

C1 iin setgyylch Rentsenxand gegchiin es zyi medlegiin asuudaliig avch xeleltseechee go,dol gargaj bna xergeg ni ugaasaa tsagdaa deer yabaj bga shyy dee xyn gytgesen balai abgai

Зочин 2015-10-23 119.40.100.142

Номин гэгч нь хэн юм бэ

М. Зоригт сайд МИАТ ыг дампууруулна 2015-10-23 119.40.100.142

МИАТ компаний Жаргалсайхан захиралын ярилцлага энэ сайтад тавигдсан байна. Тэнд бичсэнээр Зам тээврийн сайд М.Зоригт гэгч тэнэмэл нөхөр яамныхаа шуурхай хурал дээр одоо бүгдээрээ “МИАТ-ийг дампууруулж шинээр байгуулъя” гэжээ. Түүнийгээ биелүүлэх эхний алхуудын нэг нь МИАТ ийн захиралаар өөр банкинд байршсан байсан компанийн мөнгийг нь өөрийн хувийн Голомт банк руугаа шилжүүлсэн үйлдэл хийлгэсэн байна. Түүнийг нь батлах уулзалтын протокол олон нийтэд дэлгэгдсэн байна. Уг уулзалт энэ сарын 13-нд ТӨХ дээр МИАТ компани, ТӨХ, Төрийн банкны хамтарсан уулзалт болж Төрийн банкны талаар хэлэлцжээ. Протоколд дурьдсанаар Жаргалсайхан захирал Төрийн банкин дахь МИАТ компанийн мөнгийг гэнэт Голомт банк руу шилжүүлсэн үйлдлээ Зам тээврийн сайд М.Зоригтын өгсөн чиглэлийн дагуу хийх боллоо гэсэн байна. Харин эрхэм Сайд нь үүнийг ор үндэсгүй гүтгэлэг гэж гүрийсэн юм байна. Сэтгүүлч Жаргалсайхан захиралаас "Та сайдыг гүтгэчихэв үү, үнэхээр бодит тайлбар уу?" гэж асуухад -"Би өдий олон жил төрд ажиллахдаа М. Зоригт шиг худлаа хэлж хүн гүтгэж үзээгүй хүн. Протколд ярьсан бүхэн минь үнэн. Үнэн гэдгийг нь манай ерөнхий нягтлан Одмөнх ч батлах байх гэж бодож байна. Сайд надтай утсаар ярьж “Би Одмөнхөд хоёр асуудал хэлсэн, дэмжээрэй гэсэн. Одмөнхийг ирэхээр асуухад хоёр хүсэлтийнх нь нэг нь “Голомт” банктай холбоотой, тэр протоколд хэлсэн үгийг дамжуулсан гэжээ. Үүний дараа МИАТ ын захиралыг сольж Тамир гэгч үл таних бандийг авчирч тавьсан юм байна. Зам тээврийн сайд М.Зоригт МИАТ-ийг дампууруулах бодлогоо хэрэгжүүлж эхлэлээ. Хэзээ ч сайд, байтугай төрийн ажил хийж үзээгүй сэлгээний fotочин нөхөр нүүдлийн шувуу мэт хэдхэн сар тус яаманд "амьдрах" хугацаандаа улс орны нүүр царай болсон агаарын тээврийг бутаргах хорон санаат үйлдэл хийж байгаа юм байна хэвлэлийнхээн. Аливаа юмыг нураах амархан. Хийж бүтээж, босгох маш хэцүү гэдэг биз дээ. Зоригтоос лавла хэвлэлүүдээ

hjhjnm 2015-10-23 202.179.10.150

Хэвлэлийнхэнд юм хэлсэнээс хаданд хашгирсан нь хамаагүй дээр

номин 2015-10-23 150.129.143.176

Номин л юм хийж магадгүй. Бусадынх нь байж байгаа царайч өөрсдөө нэвтрүүлэг хийж ч эрэн сурвалжилж ч үзээгүй хэдэн амбийцтай юмнууд.