WikiLeaks сайтад Бреннаны багц материал тавигдлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

WikiLeaks сайтад Бреннаны багц материал тавигдлаа

Хуучирсан мэдээ: 2015.10.23-нд нийтлэгдсэн

WikiLeaks сайтад Бреннаны багц материал тавигдлаа

Жон Бреннан. Фото: Richard Drew / AP

WikiLeaks сайт өөрийн мэдэлд орж ирсэн Тагнуулын төв газрын (ТТГ) тэргүүний хувийн шуудангийн хоёр дахь багц материалыг нийтлэв. Түүнд нь Афганистан, Пакистантай холбоотой 2008 оны арваннэгүгээр сарын 7-ны өдрийн материалууд багтжээ. Эдгээр бүх материалууд нь Бреннаны хувийн email-аккаунтад хадгалагдаж байсан гэв. АНУ-ын төрийн бүх албан хаагчдын шуудан хамаалалттай тусгай цахим системээр явагдах  журамтай.

ТТГ-ын даргын захидал харилцааны эхний материал аравдугаар сарын 21-нд нийтлэгдсэн байна.  Түүнд нь Бреннаны хувийн анкет, Ираны тухай дүгнэлт зэрэг оржээ. Мөн тэнд 2001 оны есдүгээр сарын 1-ний террорын дараа баривчлагдсан хоригдлуудын тамлан байцаасан талын мэдээлэл ч байсан байна.

WikiLeaks нь арилжааны бус төсөл гэгддэг бөгөөд алдагдсаны улмаас нийтэд ил болсон материалуудын дүгнэлтийг хийх зорилготой. Харин уг сайт 2007 онд анх албан ёсоор нээгджээ. Түүнийг үндэслэгч Австралийн сэтгүүлч Жулиан Ассанж 2012 оноос хойш Их Британид Экватор улсын Элчин сайдын яаманд нуугдан бүгж байгаа юм. Түүнд хүчингийн хэрэг тулгасны улмаас Шведийн хууль хяналтынхны гарт шилжүүлэгдэх аюул ирснээс тэрээр ЭСЯ-нд бүгэх болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс