Хуулийнхны барилга 1 жилд баригдаж байхад эмнэлэг 10 жилд ч баригдсангүй | News.MN

Хуулийнхны барилга 1 жилд баригдаж байхад эмнэлэг 10 жилд ч баригдсангүй

Хуулийнхны барилга 1 жилд баригдаж байхад эмнэлэг 10 жилд ч баригдсангүй

Хуулийнхны барилга 1 жилд баригдаж байхад эмнэлэг 10 жилд ч баригдсангүй

Хууль, хүчний байгууллагын барилга барихад мөнгө олддог атлаа эмнэлэг барихад төсөв хүрэхгүй байна гэж үү, Ерөнхий сайд аа? Ингэж хэлсний учир нь Монгол Улс шинэ хүнээ угтах төрөх эмнэлэг барихаар ажлыг нь эхлүүлээд 10-аад жил, Түлэнхийн төвийн барилгыг нурааж шинээр барьснаас хойш долоон жил өнгөрөхөд аль нь ч ашиглалтад орсонгүй. Харин Цагдаагийн ерөнхий газар, Мөрдөн байцаах газрын барилгууд жилийн дотор сүндэрлэн боссоноор өнөөдөр ажил алба өрнөж байгаа бол Тагнуулын ерөнхий газрынхан тун удахгүй шинэ байрандаа нүүж орох нь.

Угтаа бол иргэдийгээ бодож эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй эмнэлгийн ачаалал, хүрэлцээний асуудлыг хамгийн түрүүнд шийдэх ёстой. Төрөх насныхан жил бүр нэмэгдсээр. Харамсалтай нь,  улсын хэмжээнд төрөх эмнэлгийн хүрэлцээ муу, ачаалал ихтэй байдгаас улсын эмнэлэгт хүндрэлтэй төрсөн эх хоёр хоноод, хэвийн төрсөн эх нэг хоноод л эмнэлгээс гарч байна. Гэтэл тэднийг эсэн мэнд амаржуулж, яс бүтэн амь салгах эмнэлэг дутагдаад олон жилийн нүүр үзсэн ч өнөөдрийг хүртэл төсөвгүй гэдэг шалтгаанаар хүлээгдсээр л байна.

АРВАН ЖИЛ “ЦАРСАН” ДӨРӨВҮГЭЭР ТӨРӨХ ЭМНЭЛЭГ

IV амаржих газар

Яармагийн дэнж дээр байрлах дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилга арван жил “дуншиж” байна. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт барих 300 ортой IV амаржих газрын барилгын ажил 2010 онд эхэлсэн ч санхүүжилтээс шалтгаалан царцсан билээ.

Төлөвлөгөөний дагуу тус барилга 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдаж, 2013 онд ашиглалтад орох ёстой байжээ. Гэвч нэмэлт санхүүжилт шаардлагатай болсноор барилгын ажил зогссон байна. Ингээд дахин барилгын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтаар “Томо бюлдинг” компани шалгарч, 25 тэрбум төгрөгөөр барилгыг барьж, ашиглалтад оруулахаар болсон юм. Олон жил дуншсан барилгын ажил 2017 оны есдүгээр сард эхэлсэн. Гэвч барилгын ажилд дахин асуудал үүссэнийг гүйцэтгэгч “Томо бюлдинг” компани мэдэгдсэн. Учир нь, барилгын зураг нь 2010 онд зурагдсан тул эмнэлгийн одоогийн шинэ стандартад нийцэхгүйгээс асуудал үүсчээ.  Тухайлбал, мэс заслын өрөөний тохижилт өнөөгийн стандартад нийцэхгүй байгаа тул хэсгийн буюу В блокийн барилгын зургийг өөрчлөх, хүчилтөрөгчийн шугам сүлжээний тоо гэрээнд тусгагдаагүй байгаагийн зэрэгцээ хүчилтөрөгчийн Ж блокийн байр, гадна талбайн тохижилт зэрэг нь зурагт байхгүй, эсвэл ажил гүйцэтгэх гэрээнд тодорхой тусгагдаагүй байгаа тул эдгээр асуудлыг шийдвэрлэхэд дахин санхүүжилт шаардлагатай болжээ.

Арван жил шахуу хүлээгдсэний эцэст “Томо бюлдинг” компани барилгын ажлыг 34 хувьтай байхад нь хүлээн авснаар барилгын дүүргэлт, дээврийн ажлыг дуусгаж, дотор болон гадна шугам сүлжээ, гадна талбай, өрөлт, хаалга, цонх суурилуулах ажлыг гүйцэтгэсэн аж. Одоо тус барилга 95 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Гэхдээ яг хэдэн сард ашиглалтад орох вэ гэдэг бүрхэг хэвээр байна.

ТҮЛЭНХИЙН ТӨВИЙН АСУУДАЛ ЭНЭ ЖИЛ ЦЭГЦЭРЧ МАГАДГҮЙ

Түлэнхийн төвийн барилга

Дахин нэг жишээ дурдая. Олон жил яригдсан Түлэнхийн төвийн барилгын ажил энэ жил цэгцэрч магадгүй бололтой.  Монгол Улсын хэмжээнд түлэгдэлт, хөлдөлт, нөхөн сэргээх мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх, олон улсын чанар стандартад бүрэн нийцсэн, орчин үеийн оношлогоо эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдох, Түлэнхийн төвийн барилгын явц 80 өнөөдөр хувьтай байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн уг барилга нь үндсэн 3 блоктой бөгөөд А, С блокын гүйцэтгэгчээр “Цаст констракшн”-тай, В блокын гүйцэтгэгчээр “Нутгийн зам” ХХК-тай гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн юм. Гэвч хөрөнгө шийдэгдэхгүйгээс хойшилсоор ирсэн.

Иймээс Монгол Улсын Засгийн газар болон Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн хооронд 2007 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр байгуулсан байсан хэлэлцээрт Ж.Эрдэнэбатын Засгийн газар өөрчлөлт оруулж, буцалтгүй тусламжаар олгохоор шийдвэрлэсэн санхүүжилтийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харъяа Түлэнхий төвийн барилга руу шилжүүлжээ.

Улмаар  Эрүүл мэндийн яам “Нутгийн зам” ХХК, “Цаст констракшн” ХХК-тай барилга угсралтын ажлын гэрээг шинэчлэн байгуулж, 2017 оны наймдугаар сараас барилга, угсралтын ажлыг үргэлжлүүлжээ.  Одоогийн байдлаар барилга угсралтын ажил 80 хувьтай явж байгаа ч мөн л хөрөнгө мөнгөгүйгээс шалтгаалж, барилга товлосон хугацаандаа ашиглалтад орох боломжгүй болж, хойшилсоор иржээ.

Олон жил хүлээгдсэн эмнэлгийн барилга, хууль хяналтынхны барилгыг харьцуулахад ийм дүр зурагтай байна.

Э.АРИУН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

b 2020-02-03 202.126.89.172

archaagui shiidwer gargagch nar te

Avatar

ККК ... 2020-02-03 202.179.25.80

НЯМДОРЖИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДААР АЖИЛЛУУЛМААР ЮМ БИШҮҮ

Avatar

Зочин 2020-02-03 66.181.161.47

Нямдоржийг эрүүл мэндийн сайдаар томилбол эмнэлгүүдийг барьж өгнө дөө. Цаадах чинь төсөвт салбарынхаа барилга байгууламжийг барих хөрөнгө мөнгийг суулгаж батлуулахдаа сайн. Эмнэлэг барих төсөв батлуулж чадаггүй гарууд ажлаа өгөөд явах хэрэгтэй

Avatar

Иргэн 2020-02-03 202.9.46.149

Нямдорж болох л юм байна. Ямар ч яам мэргэжлийн бус сайдтай байдаг манай улсад. Харин ч энэ Сарангэрэл шиг жүжигчин царай гаргахгүй байх. Эрүүл мэндийн салбарт ядахдаа ууртай царай хэрэгтэй шүү. Ха хө

Avatar

Зочин 2020-02-03 202.21.108.240

Улсыг нэг байгуулага буюу ЦАГДАА атгаад ирэхээр ийм юм болдог юм байна.

Avatar

Зочин 2020-02-03 202.21.108.240

Эмгэнэл шүү, төрийн дээд шатны ажил ч шантаажан дээр явдгын жишээ.

Avatar

Зочин 2020-02-03 203.91.115.45

Энэ бол хүчтэй хулгайч нар нь улсаар юм бариулдаг. Хүчгүй чадалгүйн үргэлж хоцорч байгааг илтгэж байна.

Avatar

Зочин 2020-02-03 103.229.178.2

namaig hulgai hiigeed ochihod emneleg hamgaalah yum uu?

Avatar

Зочин 2020-02-03 202.21.105.23

Ийм л байгаа ш дээ. Хүүхдийн цэцэрлэг энэ мөрдөн 2 зэрэг нураагаад цэцэрлэг 2 жилийн дараа ашиглалтанд орж байхад мөрдөн нь 12 сард ашиглалтад орж байсан шүү дээ. Сайхан байшин, сайхан машин унасан тусгай хангамж авсан цагдаа дарга нараар л энэ улс дүүрлээ. Ажлаа хүн шиг хийдэг бол бас яая гэхсэн

Avatar

Irgen 2020-02-03 202.131.231.46

News.mn saitiinhan bugd tolbortei bicheechid zailuul.

Avatar

Зочин 2020-02-03 180.149.93.14

Салбараа хариуцаж байгаа хүний зүтгэл бас чухал шүү

Avatar

zochin 2020-02-03 1.231.41.62

ene site uud bvgd tod hvmvvsrv dairh n oort ni taalagdaagvi l bl 1yum hli gj bdloo ene chn said naraasa bas hamaarch bga bzde zarim said nar shg manaih barilga bhgvi uchr s tden saraar tm gzr hdn turbum r ni tvreeslene ghgvi l bga bzde ter ni mdeej ooriinh ni shaha shde uih gishvvd shg hvn ch gsn tgdg bzde hvn chn bair tvreesli eswl 1saihan bair baritsn dr bzde daraa ni oort ni ch amar hudla naanaa bair bhgvi gj mongo garguulanga tatwar tologchdiin mongoor togloj togloch d ter chn jinhene sho

Avatar

Зочин 2020-02-03 202.126.89.112

Энэ бол өнөөгийн төр засгийн хэм хэмжээ, ёс зүйн байдал! Харамсалтай бөгөөд эмгэнэлтэй нөхцөл. Төсвийн хөрөнгө оруулалтыг баталдаг УИХ гишүүд бодит амьдрал мэдэхгүй байна. Тэдний хүүхэд төрөх өвдөх бол мөнгөөр зодоод гадаадад эмчлүүлнэ. Иргэд бид эмнэлэгийн шалаар, очерлоол гэх маягаар эмчлүүлж байх жишээний. УИХ, ЗГ гишүүд иргэдээ хэзээ бодож эхлэх бол, иргэд бид хэзээ зөв хүнээ сонгож сурах юм бол,. УИХ яаж хариуцлагтай болгох уу?

Avatar

Зочин 2020-02-03 202.126.89.112

Төр засгийн ялзарлын түвшин, ёс зүйн хэм хэмжээ ийм байдалтай байна. Иргэдийн амьдралыг ойлгодог хүн ЗГ-т ажиллахгүй бол улсын Х.О. эрэмбэ ийм л байдалтай. УИХ гишүүд гэр бүлийн гишүүн төрөх өвдөх үед гадаад явж эмчлүүлдэг. Олон шийдэх асуудал байна……….

Avatar

Иргэн 2020-02-03 202.126.88.49

Гэтэл хятадууд 9 хоногийн дотор 1000 ортой эмнэлэгийг хоосон байсан газар дээр цоо шинээр барьж нүд бүлтийлгэв.
Ай хөөрхий монголчууд аа гэж.
Хаана байгаагаа ч мэдэхгүй, хайшаа явж байгаагаа бүр мэдэхгүй, мэдрэл нь муудсан байдалтай, маанаг нь дэндсэн улс юм даа.

Avatar

АЛДАА 2020-02-03 202.126.89.46

Царсанцарцсан, дөрөвүгээр-дөрөвдүгээр

Avatar

Mongolian 2020-02-03 192.82.65.173

Manaih arai dendnee. Hytad 6 honogt tasarhai emneleg barij bhad manai tur 10 jil bolj bh ch gejdee. Archaagvi. Bas ter tvlenhin tuw bn. Yachaad bdin be

Avatar

Зочин 2020-02-03 119.40.100.170

nyamkaa ah shig sain barilgachin mongold bhgui shooo

Avatar

Зочин 2020-02-03 122.201.17.100

Дарга нар дотооддоо эмнэлэгт үзүүлэгдэгүй болхоор ямар хэцүү байгааг мэдэхгүй. Эмнэлэгээ түрүүлж бариачээ

Avatar

Зочин 2020-02-03 66.181.161.77

Нямдоржийг эрүүл мэндийн сайдаар томилбол эмнэлгүүдийг барьж өгнө дөө. Цаадах чинь төсөвт салбарынхаа барилга байгууламжийг барих хөрөнгө мөнгийг суулгаж батлуулахдаа сайн. Эмнэлэг барих төсөв батлуулж чадаггүй гарууд ажлаа өгөөд явах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-02-03 202.131.235.198

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас: 88671597

Avatar

Зочин 2020-02-03 66.181.176.103

Тvлэнхийн тев 2019 оны 9 сард ашиглалтанд орсон байх естой до, сайд маань тэгж хэлсэн шдэ

Avatar

зочин 2020-02-03 202.9.47.2

Тагнуул магнуул гэсэн хэрэггүй газруудад ийм их хөрөнгө зарж яадаг байнаа … Гадныхныг дууриагаад л их дөвчигнөх юм аа . Монголын тагнуулд хийх ажил байдаг юм уу ? .

Avatar

Зочин 2020-02-03 202.21.115.165

Мэдэхгүй юмаа битгий ингэж солиорч бай. ОХУ, БНХАУ хоёр том гүрний дунд тусгаар тогтнолоо хадгалаад аль алинд уусахгүй, эрх чөлөөтэйгээр амны зоргоороо бурж яваад чинь тагнуулын байгууллагын нөлөө маш их байгаа байх шүү…

Avatar

Зочин 2020-02-03 64.119.18.52

УУСААД ЭХЭЛЦЭН БИЗ ДЭЭ? ӨӨРСӨДӨӨ МЭДЭЭГҮЙ ЦАРАЙЛААД БАЙГАА БОЛОХООС !

Avatar

зочин 2020-02-03 202.9.47.2

Хэдэн лам л буудсаныг нь мэдэх юм байна . …Монголчуудын сайн сайхны төлөө юу хийсиймдээ …. Аа бас ,,Зоригын хэрэг ,, гэж жонхуу зуурсан билүү ..

Avatar

зочин 2020-02-03 202.9.47.2

Хуулийнхан улс төрчидөө төмсөгдцөн л байхгүй юу даа …

Avatar

Tttt 2020-02-03 202.179.26.20

Huneesee eruul mendiin yamni ajil hurdan shuurhai shiid chadahgui ajiliin ni tsohoin baiguullat muu bnda

Avatar

ИРГЭН 2020-02-03 103.212.119.120

УИХ ЯАЖ АЖИЛЛАЖ БАЙГААГИЙН ЖИШЭЭ. ХУУЛИЙНХАНД ЦАЛИНГИЙН ХАХУУЛЬ , ОРОН БАЙРНЫ ХАХУУЛЬ ГЭЭД ӨГЧ БОЛОХ БҮХНИЙГ ӨГДӨГ. ИРГЭДЭД БОЛ АЯГА ШААЗАН ЗЭРЭГХЭНИЙГ АЛАГЧИЛЖ ӨГНӨ. ДАХИЖ ИЙЙМ ХҮМҮҮСИЙГ БИТГИЙ СОНГООРОЙ.

Avatar

Зочин 2020-02-03 43.242.242.42

ЖИЛЭЭС ЖИЛД БАНКНЫ ӨНДӨР ӨНДӨР БАРИЛГУУД, САЛБАРУУД ОЛШРООД, СҮҮЛИЙН ҮЕИЙН ТЕХНОЛОГИТОЙ ТӨХӨӨРӨМЖҮҮД ХЭРЭГЛЭЭД ӨНДӨР ХҮҮГЭЭР АРД ИРГЭДИЙГ ДАМПУУРУУЛЖ БАЙХАД ЭМНЭЛЭГИЙН БАЙГУУЛЛАГУУД ХУУЧИНИЙ БАРИЛГУУДАДАА НӨХӨӨС ХИЙГЭЭД, ХОЦРОГДСОН ЭМНЭЛЭГИЙН ТӨХӨӨРӨМЖҮҮД ХЭРЭГЛЭЖ АРД ТҮМЭНДЭЭ ТУСЛАМЖАА ҮЗҮҮЛЭЭД БАЙЖ БАЙНА. ХЭН БҮХНИЙ НҮДЭНД ИЛ БАЙХАД ХЭН Ч ҮЛ ДУУГАРНА. ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД ДУУГАРАХ БОЛСОНДОГ. ХЯТАДУУД 10 ХАН ХОНОГТ 1000 ОРТОЙ ЭМНЭЛЭГ. БАРЬЧИХЛАА. ҮНЭХЭЭР БАХАРХАМААР ЮМ.

Avatar

Зочин 2020-02-03 64.119.18.52

ДАРГА НАР УЛСЫН ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛДЭГГҮЙ ЮМ ЧИНЬ АРАГГҮЙ ШҮҮ ДЭЭ ! ГЭХДЭЭ АХИАД СОНГОНОО СОНГОНО ДАРГА НАРЫН ЗӨВ ,

Avatar

Ард түмэн 2020-02-03 103.212.119.120

Энэ бол гэмт хэрэг шүү.

Avatar

Зочин 2020-02-03 202.70.41.2

ЭНЭ Ч ҮНЭН ШҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж