Жексоны охин гэрлэсэн үү?

Хуучирсан мэдээ: 2015.10.23-нд нийтлэгдсэн

Жексоны охин гэрлэсэн үү?

Попын хаан агсан Майкл Жексоны охин Парис гэрлэсэн эсэх талаар шар хэвлэлүүд шуугиж байна. Учир нь Парис Жексон “Инстеграм” хаягийнхаа нэрийг Парис Жексон Кастеллоу гэж өөрчилсөн гэнэ.

Өдгөө 17 настай Парис өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Честер Кастеллоутай үерхэж байгаа юм. Тэдний харилцааны талаар Парисын асран халамжлагчдын нэг үеэл Т.Ж.Жексон сайшаан ярьсан байна. Т.Ж.Жексон хэлэхдээ “Честер бол сайн залуу. Би тэдний харилцааг дэмждэг” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: E online

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж