Усны ихэнхийг ХАА-н салбар ашигладаг ч татвар төлдөггүй | News.MN

Усны ихэнхийг ХАА-н салбар ашигладаг ч татвар төлдөггүй

Усны ихэнхийг ХАА-н салбар ашигладаг ч татвар төлдөггүй

Усны ихэнхийг ХАА-н салбар ашигладаг ч татвар төлдөггүй

Усны нөөцийн төлөө өнөөдөр дэлхийн нийт “дайтах нь” холгүй байна. Учир нь, олон улсын судлаачдын үзэж буйгаар, ирээдүйд усны нөөцөө барсан орнууд илүү хурдан ядуурч, хатах бол арвин нөөц баялагтай орнууд дэлхийн геополитикийн гол тоглогчид болох гэнэ. Өөрөөр хэлбэл, ирээдүйд олон улсын харилцаанд гол нөлөө үзүүлэх хүчин зүйл нь усны нөөц болох ажээ.

“Water Aid” олон улсын байгууллагын судалгаанд дурдсанаар, 2040 он гэхэд усны хомсдолд орох дэлхийн 33 орны тоонд Монгол Улс багтав. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд ашиглаж болох усны нөөц 610 орчим мянган метр куб байгаа бөгөөд ихэвчлэн газар доорх усыг ашиглаж байгаа нь усны нөөц багасахад нөлөөлж байгаа ажээ. Мөн манай улсын орон сууцанд амьдардаг иргэн хоногт 140-160 литр ус хэрэглэж байгаа бол гэр хорооллын иргэд 7-10 литр ус хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Харин өндөр хөгжилтэй улс орнуудад нэг хүн хоногт 200-250 литр ус хэрэглэж байна.

Гэхдээ Монгол Улсын усны нөөцөд хүн амын ашиглаж буй усны хэмжээ харьцангуй бага. Тодруулбал, хүн амын унд, ахуйн хэрэглээнд гадаргын усны нөөцийн 0.4 хувийг ашигладаг бол газар доорх усны 0.8 хувийг ашиглаж байна. Харин үйлдвэр, үйлчилгээнд гадаргын усны 99.6 хувийг, газар доорх усны 99.2 хувийг ашиглаж байгаа гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.

Үүнээс гадна, сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр иргэдийн дунд тус салбар усыг маш ихээр хэрэглэж байна гэх сөрөг ойлголт бий болж, улмаар энэ асуудлыг хөндөн, жагсаал, цуглаан хийх ч иргэд олширсон.

Тэгвэл Монгол орны байгалийн төлөв байдлын судалгаанаас харахад нийт ашиглаж болох усны нөөцийн 50 гаруй хувийг хөдөө аж ахуйн салбар ашигладаг гэдэг нь тогтоогджээ. Үүнээс гадна, уул уурхайн салбар ашигласан усны нөөцдөө татвар төлдөг бол хөдөө аж ахуйн салбар огт татвар төлдөггүй гэдэг нь доорх судалгаанаас ил болсон байна.

Мөн Монгол Улс сүүлийн жилүүдэд улсын төсвийн хөрөнгөөр усны нөөцийн эх үүсвэрийг хайх хайгуулын ажил хийх нь багасчээ.

УСНЫ НӨӨЦИЙН 50 ГАРУЙ ХУВИЙГ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР АШИГЛАЖ БАЙНА

Монгол орны усны хэрэглээ нь хүн амын унд ахуй, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал, ногоон байгууламжийн зориулалттай болон бусад гэсэн бүтэцтэй байна.

Ус хэрэглээг ус ашиглуулах дүгнэлт болон хөдөө аж ахуй, усан цахилгаан станцын хэрэглэсэн, ашигласан усны хэмжээгээр тооцож үзэхэд 2018 онд 570 орчим сая метр куб ус ашигласан нь нийт ашиглах боломжит нөөцийн 5 хувийг эзэлж байна.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар хүн амын унд, ахуй болон үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд эргүүлэн ашигласан усыг төлбөрөөс чөлөөлжээ. Харин уул уурхайн салбарт 2018 онд 356.8 сая метр куб /жил ус ашигласан ба үүний 266.7 сая метр куб буюу 74.5 хувийг дахин ашиглаж, нөхөн сэлбэлтээр 90 сая метр куб ус авч, ус, рашааны нөөц ашигласны төлбөр ногдуулжээ.

Харин жилдээ 300 орчим сая метр куб  буюу нийт ус хэрэглээний 50 хувийг хэрэглэж, ашиглаж байгаа хөдөө аж ахуйн салбарын усны хэрэглээнд ус ашиглуулах дүгнэлт гаргадаггүй ба төлбөр ногдуулдаггүй байна.

Харин Азийн хөгжлийн банкны гаргасан судалгаагаар, ус ашиглалт, хэрэглээний хэмжээгээр хөдөө аж ахуйн салбар (31% нь усалгаатай газар тариалан, 24% нь мал аж ахуй) тэргүүлж, түүний дараа ахуйн болон ундны усны хэрэглээ (20%), уул уурхай (13%), эрчим хүчтэй холбоотой цахилгаан хөргөлтийн үйл ажиллагаа (10%) ордог ажээ.

 УС АШИГЛАСНЫ ТӨЛБӨРӨӨС ОЛСОН ОРЛОГОО УСНЫ САЛБАРТ ЗАРЦУУЛАХГҮЙ БАЙНА

Ус рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого 2018 онд 46.7 тэрбум төгрөг байсан ба үүний 42.9 тэрбум төгрөг нь ус хэрэглээний 17 хувийг эзэлж байгаа уул уурхайн салбарт ашигласан усны төлбөрөөс орсон байна.

 

Ус рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогоос улсын хэмжээнд 2018 онд 46.6 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэмэгт заасны дагуу 2018 онд ус , рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогоос 16.3 тэрбум төгрөгийг усны салбарт эргүүлэн зарцуулах ёстой байсан ч 3.9 тэрбум төгрөг зарцуулсан буюу хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг Монгол орны байгалийн төлөв байдлын судалгааны дүгнэлтэд дурджээ.

ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР УСНЫ НӨӨЦИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ ХАЙХ НЬ БАГАСЧЭЭ

Монгол Улс нь ус, рашааны нөөцийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч, усны эх үүсвэр булаг шандыг тохижуулж, сэргээн засварлаж байна. Тухайлбал, 2007 онд 26 усны эх үүсвэр булаг, шандыг тохижуулсан бол 2018 онд 236 болж нэмэгджээ. Гэсэн хэдий ч газрын доорх усны нөөц тогтоох хайгуул судалгааны ажлыг 2000 оноос хойш улсын төсвийн хөрөнгөөр хийх нь багасч, хайгуул хийж буй ордын тоо цөөрчээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1987 оноос 1995 он хүртэлх хугацаанд газрын доорх усны нөөц тогтоох хайгуул судалгааны ажил жилдээ 5-18 хүртэлх ордод хийгддэг байсан бол 2000-2002 онд нэг ч ордод хийгдээгүй, 2003 оноос жил бүр тогтмол хийгдэж эхэлсэн ч тоо нь цөөрсөн байна.

Харин аж ахуй нэгж, томоохон компаниуд өөрсдийн хөрөнгөөр газрын доорх усны хайгуул судалгааны ажлыг 2003-2018 онд 67 объектод хийж, нийт 10956.62 л/с буюу 946,600.128 метр куб / хоног нөөцийг улсын нөөцийн зөвлөлөөр батлуулсан байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тоншуул 2020-02-03 202.126.89.166

БОДИТ БАЙДЛААС ОГТ ӨӨР ЗАХИАЛГАТ НИЙТЛЭЛ БАЙНА. МАНАЙ УЛСАД УСНЫ ХЭРЭГЛЭЭ 1РТ УУЛ УУРХАЙ БАЙДАГ ЮМ ЖИШЭЭ НЬ ОЮУ ТОЛГОЙ, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР, АЛТ, НҮҮРС, ТӨМРИЙН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮД ГЭЭД ХӨВРӨНӨ, 2РТ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРҮҮД, 3-РТ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮД НООС УГААХ, АРЬС ШИР ГЭХ МЭТ, ХӨДӨӨ АЖ АХУЙ ГЭДЭГТ ОРОХ НЬ МАЛ АЖ АХУЙ БУЮУ 70САЯ МАЛЫГ ОРУУЛАХ БАЙХ. УСАЛГААТАЙ ТАРИАЛАН ХӨГЖӨӨГҮЙ ТУЛ ГАЗАР ТАРИАЛАН БОЛ УС ХЭРЭГЛЭЭ МАШ БАГА БАЙДАГ ЮМ. СУДАЛГААГҮЙ ХУДЛАА ЗАХИАЛГАТ МЭДЭЭЛЭЛ ЦАЦАХАА БОЛЬ!

Avatar

Зочин 2020-02-03 202.9.46.180

Уул уурхайгаас илүү их газар хөрсийг хөдөө аж ахуй сүйтгэж байгаа шүү. Дээрээс нь бас өчнөөн хөнгөлөлт татаас урамшуулал авна даварсан гарууд

Avatar

Зочин 2020-02-03 202.21.108.184

610 хан мянган куб гэж үлээсэн үү? Та нар болиочээ монгол хүн болж төрсөн бол алхам тутамд татвар төлөх ёстой юу? Ёстой май шүү

Avatar

Uher 2020-02-03 103.229.120.224

60 saya mal ovoo l gudarch bgaa daa usiig

Avatar

Газар тариаланч 2020-02-03 173.239.198.104

Зөв асуудал хөндсөн сайхан судалгаа болжээ. Одоо харин цаашид яах талаараа бодлогоо тодорхой болгох хэрэгтэй. Тоолуур тавьчих аа. Хамгийн шудрага арга. Тэрэнд нь таарсан төлбөр өө өгөөд явъяа. Бодлого, журмаа тодорхой болгочоод газар тариалан, МАА руу дайраарай. Одоо хэрэггүй биз. Баярлалаа.

Avatar

uschin 2020-02-03 103.229.122.242

bolovson huchingui salbar uudluhguidee, usnii hun gej barag hun bhgui bolson

Avatar

Зочин 2020-02-03 202.131.227.82

малын хөлийн татвартай болох хэрэгтэй,
мөн усны талаар баримтлах хууль дүрмийн хэрэгжилт хяналтыг маш сайн болгохгүй бол хэдхээн жилийн дараа бид ундны усны маш том асуудалтай тулгарна,

Avatar

Zochin 2020-02-03 202.179.31.13

Tatvaraa avah heregtei sh dee,hen ni tatvar tuluud hen ni tulduggui yum

Avatar

Судлаачид анхааруулжээ!!?? 2020-02-03 103.229.121.226

УСНЫ НӨӨЦӨӨ БАРСАН УЛС ХУРДАН ЯДУУРЧ, ХАТАХ БОЛНО!!! гэжээ.

Avatar

УС ДАГАЖ АМЬДРАЛ 2020-02-03 103.229.121.226

Монгол УСНЫ хомсдолд орох 33 орны тоонд багтсан байна!. Монголчууд УС ДАГАЖ АМЬДРАЛ гэдэг шүү дээ. Монголд дулаарал дэлхийн дундажаас 3 дахин илүү байгаа нь олон зуун гол ус нуур ширгэхэд хүргээд байгаа тул хүнтэй малтайгаа УСГҮЙ болох ЭРСДЭЛ буй болжээ!!!. Төр Засаг анхааралдаа аваасай.

Avatar

чадахгүй л дээ 2020-02-03 202.179.25.12

Хойд хөршөөс айлгүй гол мөрөн дээрээ далан бариач

Avatar

Зочин 2020-02-03 122.201.24.193

Төр засгийн удирдагч нар маань сул дорой, нээнтэгтэй хүмүүс учраас Усан цахилгаан станцаа ч барихаас айж гөлөлзөөд олон жил болж байна!!! Бие даасан, тусгаар улс юм бол Путинээс айж чичирч байдаг ямар учиртай юм бэ?

Avatar

НАМСРАЙ 2020-02-03 103.240.241.110

ОЮУТОЛГОЙ БАЯН-АЙРАГ МЭТ 200-Д УУЛ УУРХАЙН КОМПАНУУД САЯ САЯ ТОННООР ХЭРЭГЛЭЖ БАЙГААГАА МАЛ ТАРИАЛАНРУУ ЧИХЭХ ХӨЛСНИЙ БИЧЛЭГ БАЙНА, БҮХ УСНЫ 99,9% ОРОСРУУ ШУУД УРСААД ГАРЧ БАЙГАА УСАЛГААТАЙ ТАРИАЛАН БАРАГ БАЙХГҮЙ УЛСЫГ ДОРОМЖИЛЖ БАЙГАА ЮМ ШИГ ЭЛБЭГЭЭГИЙН САЙТ Ч ЯГ МӨН ДӨӨ

Avatar

Зочин 2020-02-03 202.126.89.212

Чанаргүй бэлчээр усаа сүйтгэсэн хамгийн ашиг шим багатай мал аж ахуй хөгжүүлдэг.нэг тэсвэртэй вирустай малын өвчин гарахад хужаагаасаа илүү хог дээр гарна.чи бол малаа иддэг л болохоос бас л мал аж ахуй.

Avatar

Зочин 2020-02-03 122.201.24.193

"… гадаргын усны 99.6 хувийг, газар доорх усны 99.2 хувийг ашиглаж байгаа" гэхээр цаана бараг ус үлдэхгүй байгаа юм биш үү? 2-рт, усны төлбөрийн 46 тэрбум төгрөгийг яг юунд зарцуулсан юм бэ??? Нөгөө Шилэн данс хаачсан бэ? Коммунистууд ил тод байдалд төрөлхийн дургүй учраас хаасан юм уу?

Avatar

Зочин 2020-02-03 64.119.19.198

Тариаланчид гэж хөнгөлт болгоныг хүртдэг татвараас зугтана . Цалин гэж хөгиин юм олгодог / мөлжигчид

Avatar

Зочин 2020-02-03 192.82.65.120

Усалгаагүй бол газар тариалангын ажил явахгүй. Хэрэв усны татвар төлбөл өргөн хэрэглээний бүх хүнсний ногооны үнэ өснө. Эсвэл урдаас бөөн бордоо болсон аюултай ногоо их хэмжээгээр орж ирнэ.

Avatar

Цанадэлэг Чинбат 2020-02-03 49.0.146.66

Тариаланчид ус ашигласны төлбөрийг төлөх ёстой. Ер нь бол дэлхийн зулайд тариа тарих ёстой ч юм уу үгүй ч юмуу. Монголын стратегийн хүнс бол мах цагаан идээ болохоос улаанбуудай төмс ногоо огтоос биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж