Ж.Ганбаатар: СӨХ-г татан буулгаж огт болохгүй | News.MN

Ж.Ганбаатар: СӨХ-г татан буулгаж огт болохгүй

Ж.Ганбаатар: СӨХ-г татан буулгаж огт болохгүй

Ж.Ганбаатар: СӨХ-г татан буулгаж огт болохгүй

УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.


 –Намрын чуулганыг хугацаанд нь багтаан хаалаа, хэр үүргээ гүйцэтгэв?

 -Олон чухал хуулийг баталсан түүхэн гэж хэлж болохоор намрын чуулган байлаа. Сүүлийн 20 гаруй жилийн турш, гурван парламент дамжин яригдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг  энэ удаагийн парламент 158 хоногийн турш тасралтгүй хэлэлцэн баталлаа. Засгийн газрыг тогтвортой, үр нөлөөтэй болгох, УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах, шүүхийг хараат бус, шударга болгох зэрэг асуудал энэ парламентын үед шийдэгдэж байна. Монгол Улсын парламентын 28 жилийн түүхэнд намар-хавар-намрын гурван чуулган үргэлжилж хуралдсан тохиолдол байгаагүй юм байна. Энэ намрын чуулган 86 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын болон дэд, түр  хороод давхардсан тоогоор 119 удаа хуралдаж, нийт 154 хууль, Улсын Их Хурлын 51 тогтоол хэлэлцэн баталлаа гэдгийг УИХ-ын дарга хаалтын үгэндээ ч онцолж хэллээ.

-УИХ-ын намрын чуулганы төгсгөлд Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Уг хуулиар Сууц өмчлөгчдийн холбоо/СӨХ/-г татан буулгах гэж байгааг эсэргүүцэн хэвлэлийн хурал хийсэн иргэд таныг энэ хуулийг санаачилсан гэх юм. Уг нь Засгийн газраас өргөн барьсан байх аа?

 -Барилга хот байгуулалтын яамнаас 2019 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр Орон сууцны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Гэтэл Ж.Ганбаатар гишүүн Орон сууцны тухай хуулийг өргөн мэдүүлж, СӨХ-г татан буулгах гэж зарим хүн хэвлэлийн бага хурал хийсэн. Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнтэй хамтраад хууль санаачилна гэсэн ойлголт байхгүй. Эдийн засгийн байнгын хорооноос хуулийн төсөл дээр ажиллах ажлын хэсгийг байгуулсан. Энэ хуулиар СӨХ-г татан буулгах заалт орж байгаа нь үнэн. Анх энэ хуулийг өргөн барьснаас нь хойш би ийм хуулийг баталж болохгүй гэж байнгын хорооны хуралдаан дээр Х.Баделхан сайд болон Төрийн нарийн бичиг даргатай нь санал зөрөлдсөн. СӨХ-г татан буулгахыг би дэмжихгүй байгаа атал энэ хуулийг намайг санаачилсан мэт болгож намайг харлуулах гэсэн зарим хүний оролдлого, хатгалга гэдгийг би ч мэдэж байгаа.

СӨХ-ны одоогийн үйл ажиллагааг улам төгөлдөржүүлэх тухайн орон сууцны иргэдтэй илүү ойр ажиллах энэ талаас нь хуулийн өөрчлөлтийг хийх шаардлага бий юу гэвэл бий. Түүнээс биш СӨХ-г татан буулгаад Орон сууцны конторт нэгтгэх нь маш буруу шийдэл. СӨХ нь муу ажиллаад, орон сууны контор нь сайн ажиллана гэдэгт би хувьдаа итгэхгүй байна. Тиймээс Орон сууцны тухай хуулийн төслийг дэмжихгүй, 100 хувь эсэргүүцэж ирсэн.

Засгийн газар хуулийн төслийг өргөн барьснаас хойш над дээр УИХ-ын нэр бүхий гишүүд орж ирж энэ хуулийн төслийг дэмжиж, цааш нь хэлэлцүүлж өгөөч гэж намайг олон удаа ухуулах гэсэн нь ч үнэн. СӨХ-ны удирдлагаас надад бичиг ирсний дагуу би Орон сууцны тухай шинэчилсэн найргуулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр миний байр суурийг 100 хувь ойлгосон байх гэдэгт найдаж байгаа.

-СӨХ-г татан буулгаж оронд нь Орон сууцны контортой нэгтгэхийг нь та эсэргүүцэж байгаа юм уу, эсвэл уг хуулийн төсөлд бүхэлд нь шүүмжлэлтэй хандаж байгаа юм уу?

-СӨХ-г татан буулгахыг 100 хувь эсэргүүцэж байгаа. СӨХ-г татан буулгалаа гэхэд оронд нь үйл ажиллагаа явуулах орон сууцны контор бол маш хүнд сурталтай, олон хүнтэй байгууллага. Төлөх мөнгө, иргэдэд очих ачаалал нь улам нэмэгдэнэ гэсэн үг. Орон сууцны конторын үндсэн үүрэг нь ус, дулаан, цахилгааны асуудлыг хариуцах гэтэл дээр нь нэмээд СӨХ-ны үйл ажиллагааг давхар хариуцаад ажиллах нөөц ч байхгүй, мөн туршлага ч байхгүй. Үндсэндээ боломжгүй зүйл.

 Хоёрдугаарт, бүх СӨХ-г татан буулгаснаар орон сууц дахь нийтийн өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, бүртгэл, засвартай холбоотой асуудал эзэнгүй болно гэсэн үг. 1990 оны үеийнх шиг хуучин системдээ очно. СӨХ байгуулагдахаас өмнө орон сууцны конторт орон сууц дахь нийтийн өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт энэ бүхэн харьяалагддаг байх үед орон сууцуудын орц, хонгил хог новшоор дүүрчихсэн байдаг байлаа. Яахав одоогийн СӨХ-д бүгд сайн ажилладаг гэж хэлэхгүй ч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших өнгөрсөн  хугацаанд үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэсээр ирсэн.

“НУУХЫГ НЬ АВАХ ГЭЭД НҮДИЙГ НЬ СОХЛОХТОЙ АДИЛ ОРОН СУУЦНЫ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ОРУУЛЖ ИРСЭН"

Засгийн газар яагаад ийм хуулийг өргөн барих болсон юм бол. Ямар нэгэн ашиг сонирхол байна уу?

 -Хэлж мэдэхгүй байна. Хуулийн төслийг өргөн барьсан салбарын сайдаас нь асуусан дээр байх.

-СӨХ болон түүний дарга гэж тухайн орон сууцанд амьдардаггүй гаднаас хүн ирж иргэдийн тав тухыг алдагдуулж байна. Иймд оршин суугчдын төлөөллөөс СӨХ байгуулах нь зөв гэсэн шүүмжлэл байнга байсаар ирсэн. Та ч гэсэн үүнтэй санал нийлэх байх?

-Муу, сайн ажиллаж байгаа СӨХ-үүд бий гэдэгтэй санал нийлнэ. Тэр үйл ажиллагааг нь яаж сайжруулах уу гэдгийг энэ хуулиар оруулж ирэх ёстой байтал “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохтой” адил хуулийн төсөл оруулж ирсэн. Угтаа  иргэдээс авч байгаа сар бүрийн СӨХ-ны төлбөрийг зөв зарцуулж байгаа эсэхийг яаж хянах вэ, яаж үүнийг сайжруулах уу гэдгийг энэ хуулиар оруулж ирэх ёстой. СӨХ-г байхгүй болгож сууц өмчлөгчид хэнд гомдол, саналаа гаргах уу энэ бүх асуудлыг тодорхой бус эзэнгүй болгож болохгүй.Энэ хуулиас сайн, сайхан зүйл олж харахгүй байгаа учир Орон сууцны тухай хуулийг би санаачлах нь байтугай огт дэмжихгүй. Намрын чуулганаар батлаж амжаагүй учраас Засгийн газар өргөн барьсан хуулиа эгүүлэн татах байх гэж бодож байна. Санаачилсан газар нь хуулийн төслийг аль ч хэлэлцүүлгийн үед нь татах бүрэн боломжтой.

 -“2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Сонгуулийн тойргийн хуваарилалт зөв үү. Хүнээ бодсон бол нийслэлд арай олон байх байсан биш үү?

-Төрийн байгуулалтын байнгын хорооноос өгсөн тайлбараар бол сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулна гэсэн зарчмын дагуу тойрог, мандатын тоог хуваарилсан гэж хариулсан. Миний хувьд хариултыг 50:50 харьцаагаар ойлгож байгаа. Ер нь бол Улаанбаатар хотоос сонгогддог гишүүдийн тоо цөөхөн байгаа гэдэгтээ би санал нийлнэ.Нэгэнт батлагдсан тогтоолын төслийн талаар одоо буруу, зөв гэж ярих нь зохисгүй.

Баянгол дүүргийн хувьд улсын хэмжээний хамгийн том тойрог болсон. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүрэгт гурван мандат хуваарилагдсанаас нэг мандатад оногдох хүн амын тоо 78 мянган иргэн. Улсын дундаж нь 41 гаруй мянган иргэнд нэг мандат оногддог.

 -Тойрог, мандат хуваарилдаг үндсэн зарчмыг баримтлах гэхээсээ илүүтэй тухайн эрх баригч нам өөрсдөдөө ашигтай байдлаар тойргуудаа зурдаг үе үеийн жишиг бий. Энэ удаад МАН тойрог мандатыг хуваарилах үндсэн зарчмуудыг баримтлав уу, эсвэл өөрсдөдөө ашигтай байхыг чухалчлав уу?

 -Үндсэн зарчмуудыг барьж тойргийн мандатын тоог гаргасан. Түүнээс биш таны асуусан шиг намдаа ашигтай байх байдлаар хуваарилсан гэдэгтээ огт санал нийлэхгүй.

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 1-нд ажлаасаа чөлөөлөгдөнө гэснийг наймдугаар сарын 1-нд гэж өөрчлөх саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд оруулж ирснийг чуулганаар дэмжсэн. Гишүүдийн зүгээс хэрэв сонгууль болохоос зургаан сарын өмнө нэр дэвшигчийг ажлаас нь чөлөөлчихвөл тэд ажилгүй, орлогогүй болно гэдгийг хэлж байсан. Таны хувьд эсрэг байр суурьтай байсан байх аа?

 -Төрийн байгууллагад ажиллаж байгаа бол сонгуульд яах гэж нэр дэвших гээд байгаа юм бэ. Миний хувьд хугацааг нь найман сар болгож хойшлуулсныг дэмжээгүй. Төрийн ажил хийж байгаа хүмүүс тэр ажлаа л хий л дээ. Тэгэхгүйгээр улс төр рүү орно, гарна гэдэг тогтворгүй байж болохгүй. Нөгөө талаар төрийн албан хаагчдад зориулж аливаа хуулийг өөрчилдөг байх нь маш буруу. Төрийн албаныхан бараг эрхэлж байна шдээ. Орон нутгийн сонгуульд нэр дэвшвэл ажлаасаа зургаан сарын өмнө гармааргүй байна, хоёр сарын өмнө өгье гэдэг үүнээс харахад дарга тогтолцоотой улс гэдэг нь илт харагдаж байна. Бид социализмийн үеэс л дарга тогтолцоотой байсан. Одоо ч энэ байдал нь арилахгүй байсаар л байна. Энэ асуултад тайлбар өгөөд сууж байгаа гишүүд нь ч өөрийнхөө ярьсныг хамгийн зөв гэж боддог бололтой. Сонгуульд нэр дэвшье гэж байгаа бол төрийн албанд бүү ор. Бусадтайгаа нэг зарчим, нэг байрнаас хөдөл.

"ОУВС-ГИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ"

-Энэ парламент бүрэн эрхийн хугацаагаа дуусгахаас өмнө саарал жагсаалтаас гаргаж чадах нь уу?

 -Саарал жагсаалтад орсон тухайн улс дөрвөн сар тутамд ФАТФ руу тайлан илгээдэг. Манайх энэ дагуу тайлангаа явуулж, ФАТФ-ийн өгсөн зургаан зөвлөмжөөс гурвыг нь хамгаалсан талаар Сангийн сайд хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн.  Манай улс ФАТФ-аас гарах хангалттай боломж бүрдсэн гэж харж байна. Саарал жагсаалтад орсон шалтгаан нь Монгол Улсын ААН-үүд эсвэл иргэдийн буруу үйл ажиллагаанаас болоогүй. Улстөрчдөөс цэвэр болсон асуудал. Монгол Улсын ААН-үүд гаднын ААН-үүдтэй Иран эсвэл Хойд Солонгост элдэв бараа таваар нийлүүлээгүй. Дэлхий нийтийг хамарсан терроризмтой холбоотой асуудал огт байхгүй.

Монгол Улс 10 тэрбум ам.долларын эдийн засагтай. Далд эдийн засаг нь үүнээс илүү буюу, хяналтгүй мөнгө их байна, энэ мөнгө чинь дандаа улстөрчдийн гараар дамжаад байна гэдэг байдлаар саарал жагсаалтад оруулсан. Үүнтэй холбоотойгоор холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг ФАТФ-аас манай улсад зөвлөсөн. Энэ хүрээнд хууль эрхзүйн асуудлууд бүрэн шийдэгдсэн. Тиймээс 2020 оны эхний хоёр улиралдаа багтаад саарал жагсаалтаас гарах нөхцөл бүрэн бүрдсэн гэж хэлж болно. Энэ чиглэлд Сангийн яам, Засгийн газар маш сайн ажиллаж байгаа. Саарал жагсаалтад орсноор манай улсад мөн дотоодын ААН-үүдэд, иргэдэд ямар нэгэн сөрөг эрсдэл учраагүй. Харин хөрөнгө оруулагчдад болгоомжлол бий болсон байхыг үгүйсгэхгүй.

-Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх асуудалд Сангийн сайд эсрэг байр суурьтай буй. Учир нь тэтгэврийн зээлийг улсын төсвөөс мөнгө гарган, тэглэхгүй гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хэлж байгаа нь асуудлыг ойлгомжгүй болгож байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Нэгэнт л УИХ-аас шийдвэр гарсан бол гүйцэтгэх засаглал биелүүлэх үүрэгтэй. “Би дэмжээгүй, Сангийн яам оролцоогүй учраас би үүнийг биелүүлэхгүй” гэж асуудалд хандаж болохгүй. Ер нь Сангийн сайд зарим асуудалд тиймэрхүү байр сууриар ханддаг. Жишээ нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хуулийг гүйцэд биелүүлэхгүй байгаа. Хууль бол хууль. Гүйцэтгэх засаглал аливаа хуулийг биелүүлэх үүрэгтэй.

 -Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай үл ойлголцолтой байна уу. ОУВС-тай байгуулсан хөтөлбөрийн хугацаа ирэх тавдугаар сард дуусна. Энэ хөтөлбөрийг цааш нь үргэлжлүүлэх шаардлагатай юу?

-Цааш үргэлжлүүлэх үгүй эсэх асуудал  яригдаж байгаа. 2016 онд ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах  үед манай улсын эдийн засаг туйлын хүнд байсан. Одоо бол байдал харьцангүй бүх талаараа сайжирсан. ОУВС үүргээ гүйцэтгэсэн нь үнэн. УИХ-ын хувь гишүүнийхээ хувьд байр сууриа илэрхийлэхэд цаашид ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж харж байгаа. Эдийн засгийн өсөлтийг бий болгоход өнгөрсөн хугацаанд холбогдох байгууллагууд нь сайн ажилласан. Магадгүй ард түмний амьдралд эдийн засгийн өсөлт мэдрэгдэхгүй байхыг үгүйсгэхгүй ч улсынхаа эдийн засгийн чадамжаа сайжруулж, бататгаж чадсан.

Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-аас баталсан долоон чиглэлээр хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард суух ажлын хэсэг Засгийн газраас байгуулагдсан. Та Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд уг тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй. Энэ үүргээ хэр ханган ажиллаж байна вэ?

-Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ сайдтай уулзсан. Л.Оюун-Эрдэнэ энэ тал дээр сайн ажиллаж байгаа. Удахгүй холбогдох шийдлүүдийг гаргана гэдэгт итгэж байна.

 –Саяхан Засгийн газрын хуралдаанаар “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д  Монголын талыг төлөөлөх гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөх шийдвэр гаргасан нь магадгүй одоогийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх асуудал яригдах байх. “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д Монголын талын төлөөлж байгаа Ерөнхийлөгч асан Н.Багабанди, "Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт болон Ц.Сүхбаатар нарыг хэр ажиллаж байгаа гэж та дүгнэх вэ?

-Одоогийн ТУЗ-ийн гишүүдийг солих нь зөв. ТУЗ-д нэг хүнийг удаан байлгах нь буруу. 2-3 жилд зайлшгүй солих хэрэгтэй. Хамгийн сайн ажиллаж байгаа төлөөлөл байсан ч гэсэн ялгаагүй. Жижиг ААН-үүдэд ч байдаг зарчим шүү дээ. Жишээ ньНийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг төрийн өмчит компаниудын ТУЗ-д орж ажиллуулахдаа мөн удаан хугацаагаар ажиллуулдаггүй. Шалтгаан нь мэдээж ойлгомжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

73 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2020-02-03 202.21.107.232

Хөх бол мөнгө хүүлэх жижиг ч багагүй мөнгийг идэх газар иймд Сөх-г устгах хэрэгтэй ард түмэн бүгдээрээ нийлж тэмцсээр бна хоосон сэтгэгдэл хэрэггүй.Шуналын Сөх-г устгахыг тулд нэгдэж жагсаах байна.Хоосон яриа хэрэггүй.

Avatar

Зочин 2020-02-03 64.119.20.210

СЕХ-гvй болчуул орон сууцны орц хонгил шууд л жорлон болно. Ардчилсан иргэд естой нэг дураараа дургиж дунд чемгеерее жиргэх байлгvй дээ.

Avatar

zochin 2020-02-03 202.131.251.130

SOH gej zugeer irgediin mongoor bayajdag humuus. yu ch hiideggui. bugdiig zailuulah heregtei. kontort ogoh n zov. sain ajilladag kontoruud zondoo baigaa.

Avatar

... 2020-02-03 202.131.245.6

tanai SUH l yum hiideggui yum bgaa biz hiideg zuuh zunduu bn….. SUHuu shahaad ajiliig ni hiilge…

Avatar

Зочин 2020-02-03 202.131.245.6

ajilaa hiideggui tsuuhun suhiin tuluu ajilaa hiideg ni chiregdej bolohgui……

Avatar

нараа 2020-02-03 202.179.27.19

Энэ СӨХ хэрэггүй гээд байгаа хүмүүс мөнгө нь илүүдээд байгаан байхдаа Конторт шилжих юм бол над захын НӨТ төлдөг болоод СӨХ.н төлбөр автоматаар хэд дахин нэмэгдэнэ гэдгийг мэдээсэй энэ гомдоллоод байгаа хүмүүс одоо муу ажилаад идсэн уусан гд байгаа СӨХ.нхөө даргыг л оршин суугчидтайга нийлж хуралдаад л огцруулаад итгэлтэй хүнээ сонгож блно шүү дээ эрх нь та нарын гарт байгаа

Avatar

СӨХ-г татан буулга 2020-02-03 192.82.67.232

Ер нь бол СӨХ-г татан буулгах нь зөв. Ихэнхи СӨХ-үүд оршин суугчдын мөнгөөр шимж амьдардаг. Ганц нэгхэн үнэхээр сэтгэлээрээ оршин суугчдын төлөө зүтгэдэг СӨХ байдаг. Гэхдээ тэр бол өдрийн од шиг ховор. Жишээ нь миний амьдарч байсан зайсангийн энхжин хотхоны сөх-г нэг залуу тэмцээд байгуулсан. Ганцаараа маш их зүйл хийж байтал барилгын компаниас авилгал авсан хэдэн үл бүтэх нөхдүүд элдвээр гүжирдээд ажлыг нь булааж авсан байсан. Одоог хүртэл маргаан нь манай дүүрэг дээр шийдэгдээгүй байж л байна.

Avatar

ЗОЧИН 2020-02-03 202.179.26.161

СӨХ БОЛ ЛУЙВАРЧДИЙН ҮҮР МАНАЙ СӨХ ИЙН ДАРГА 2 ЖИЛИЙН ӨМНӨ НАВСАЙСАН ХАР КУРТИКТАЙ ЯДАРСАН АВГАЙ БАЙСАН ОДОО БУЛГАН ШУВ СОЛЬЖ ӨМССӨН ЗАДАРСАН АВГАЙ БОЛСОН АРГА ЗАЛЬТАЙ НЭГЭН СӨХ ИЙГ ТАТАН БУУЛГАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА НЬ НУУЦ БИШ ГАНБААТАР БОЛ СОНГУУЛЬД АШИГЛАХ ГЭЖ Л ИНГЭЖ БАЙГАА ЮМ ИЭР УЛСАД ЮМ УУ ХАРЬЯАЛАЛЫГ НЬ СОЛИХ ХЭРЭГТЭЙ

Avatar

СӨХ шиг сул мөнгө хусаад байж байдаг газар байхгүй 2020-02-03 64.119.24.227

СӨХ бол цэвэр луйвар болсон. Энэ асуудлыг даатгалаар шийддэг болох боломжтой.

Avatar

Зочин 2020-02-03 202.131.225.197

Энэ Ганбаатар чинь яасан ч урт үстэй болчхоов

Avatar

Зочин 2020-02-03 202.21.100.210

СӨХ-ийн талаар маш зөв байр суурь баримталж байна. Дэмжиж байна.

Avatar

Зочин 2020-02-03 202.179.27.140

Гишүүн задгайлсан энэ их үсээ сүлжээсэй.

Avatar

Зочин 2020-02-03 66.181.161.73

Сөхийг татан буулгах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-02-03 103.57.95.103

Ганбаатар өөрөө ашиг сонирхолын зөрчилтэй авилгалчин нөхөр байна СӨХ хэрэггүй

Avatar

СӨХ хэрэгтэй 2020-02-03 66.181.185.55

Контор хэзээ ч байр орцны ариун цэвэр, тохижилт болон бусад асуудалд одор тутмын хяналт тавьж чадахгуй. Дээр байрны орчны газрыг хамгаалж, арчилж байгаа шүү

Avatar

Iim l yum bolno 2020-02-03 202.126.89.213

Bairniihaa orchnii gazraa aldaad, undur baishind tsonhoo haalgamaar baigaa bol SUH-uu tatan buulgahiig demjeerei irgedee. SUH muu ajillaj baival shaardlaga taviad saijruul. Dargaa soli. Uur yum bhgui

Avatar

Iim l yum bolno 2020-02-03 202.126.89.213

1. SUH iig tatan buulgana
2. Kontoort buh erh medliig ugnu
3. Orshin suugchid bair, orchniihoo talaar ymar ch erh medelgui bolno
4. Oron suutsnii orchin toirondoh gazriig kontoriin erh medeltnuudeer damjuulan oligarhuud deeremdeh ih ayan ehelne dee

Avatar

Зочин 2020-02-03 64.119.24.227

Яахаараа орчныхоо талаар эрх мэдэлгүй болно гэж, худлаа.

Avatar

Зочин 2020-02-03 5.76.35.92

Байрны оршин суугчидад СОХ-оо байгуулах уу конторын харьяанд очих уу гэдэг эрхийг нь оорсдод нь олгох хэрэгтэй. Манай СОХ (БЗД, 3 хороо, «956») маш сайн ажилдаг. СОХ-ийг татан буулгах буруу. Контор хэзээ ч байр орцны ариун цэвэр, тохижилт болон бусад асуудалд одор тутмын хяналт тавьж чадахгуй. Цахилгаанчин ируулээч гээд дуудлага огоод хэд хонодог билээ дээ.

Avatar

Зочин 2020-02-03 66.181.167.135

СӨХ-г татан буулгах гээд бгаа нь хэнд ашигтай бн вэ? Эрхэм гишүүдээ та бүхэн энэ хуульд өөрчлөлт оруулахаас өөр их хууль бий шүүдээ.Ялангуяа эрүүгийнхээ завхарсан хуулийг хүчингүй болгоод шинэчлэх хэрэгтэй.СӨХ -г бүү оролд…………….

Avatar

зочин 2020-02-03 202.131.225.150

гэзэг ганбаа болсон юм уу

Avatar

Зочин 2020-02-03 202.9.46.22

СӨХ-ийг татан буулгачихвал хэндээ мөнгөө өгөх болж байна аа.

Avatar

Зочин 2020-02-03 192.82.67.79

Оршин суугчид аөрсдөө СӨХ-өө хянаад сайн ажиллуулах хэрэгтэй ш дээ. Хэрвээ СӨХ-гүй болвол оршин суугчид Конторт хяналт тавьж чадахгүй ш дээ. Конторынхон бол оршин суугчдад харьяалагдахгүй тул ганц нэг оршин суугчид юм хэлбэл урдаас нь салаавч өгөөд л сууж байна.

Avatar

Билэг 2020-02-03 66.181.182.121

Хүмүүс янз бүрээр ярьдаг. Манай СӨХ-ийн хувьд бол ярих юм байхгүй сайн ажилладаг./ХУД 11 хороо, Хан Оргил СӨХ/. Иймд иргэд өөрсдөө СӨХ байх уу үгүй юу гэдгээ шийддэг байх нь зөв байх. Контор бий болоод сайжрана гэж огт бодохгүй байна.

Avatar

Контоор 2020-02-03 182.160.2.8

Контоор, СӨХ хоёроо нийлүүл.

Avatar

Контоор 2020-02-03 182.160.2.8

Ганбаатар уг нь контоор хавьцаа байж байх хүн дээ.

Avatar

Зочин 2020-02-03 202.126.88.54

Хахаха гоё хэллээ!!!

Avatar

Зочин 2020-02-03 182.160.1.60

Гурван угсармал байрыг нийлүүлсэн 460 гаруй өрхтэй нэг СӨХ Төмөр замд байна. Ёстой заваарч өгнө дөө. Орцууд нь шал өмхий. Манай 46 -р байрны хувьд бүр хэцүү. Шал хуурамч хулхи кодтой цоож тавьчихсан. Байнга архи уусан нөхдүүд хонож заваарна. Энэ СӨХ -ыг хорооны дарга тусдаа 3 СӨХ болгох гээд дийлээгүй. СӨХ – ын өрхөд хязгаар тавих хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-02-03 43.242.243.1

Энэ асуудлаа байрны оршин суугчид хуралдаж шийдэх хэрэгтэй. Зөвхөн өөрсдийн арчаагүйн улмаас учирч буй хүндрэлээ сошиалд тавих хэрэггүй. СӨХ-ийн хуулинд оршин суугчдын эрх, тавих хяналтын талаар тодоос тод тусгасан байгаа шүү

Avatar

Зочин 2020-02-03 58.109.161.167

СӨХ юу хийж мөнгө авдаг хүмүүс вэ Байрны нийтийн эзэмшлийн талбайг компанитай хуйвалдаж гарааш бариулж зардаг Өөр хийсэн юм алга

Avatar

Зочин 2020-02-03 182.160.1.60

СӨХ -ийн даргыг огцруулах ямар ч боломж байдаггүй гэсэн. Яг л ард түмэн ерөнхийлөгчийг огцруулахтай адилхан. Ихэнхи
иргэд идэвхигүй байдаг учраас…. Конторт шилжүүлэх нь маш зөв. СӨХ бол бага гарын луйварчдын мөнгө хийдэг газар мөн гэнэ. СӨХ иргэдийг бухимдуулдаг газар, тийм учраас хяналтын системыг хорооны даргад шилжүүлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-02-03 43.242.243.1

Энэ асуудлаа байрны оршин суугчид хуралдаж шийдэх хэрэгтэй. Зөвхөн өөрсдийн арчаагүйн улмаас учирч буй хүндрэлээ сошиалд тавих хэрэггүй. СӨХ-ийн хуулинд оршин суугчдын эрх, тавих хяналтын талаар тодоос тод тусгасан байгаа шүү

Avatar

Зочин 2020-02-03 202.21.127.161

СӨХ -р ацаа хийхэв дэ. Баахан ажилгүй тэтгэвэрийн эмгэд өвгөдийг цалинжуулсан, тэдгээрийн хүүхдүүд нь байрны орц, подвалийг ашиглан хувийн юм хийсэн, худлаа чанаргүй камер зоосон бас л нэг иргэдийн халаасыг ухах зорилготой байгууллага.

Avatar

Зочин 2020-02-03 64.119.24.7

Ганбаатар гэж их мэдэгч бас байнаа. СӨХ хэрэггүй. Татан буулгаж конторт нь шилжүүл. СӨХ-ийн ажилчдын гар утасны мөнгө , машин ын бeнзиний мөнгийг нь оршин суугчид төлдөг тийм балай юм гэж юу байнаа.

Avatar

Зочин 2020-02-03 103.57.93.169

СӨХ БАЙГУУЛАХ НЬ БАЙГУУЛААД БАЙГУУЛАХГҮЙ ЭЬ КОНТОРТОО ОРНО БАЗ.

Avatar

Зочин 2020-02-03 103.9.90.50

СӨХ хамгийн хэрэггүй газар, юу ч хийдэггүй, хий дэмий л мөнгө авч өөрсдийгөө цалинжуулж, мөнгө ихээр иддэг газар. Орон сууцны контор байхад л болно.

Avatar

иргэн 2020-02-03 202.126.89.246

Зарим айлууд олон нийтийн эзэмшлийн талбай болох подезенд хөршийн хаалга хийж байшин дотор байшин барьж байна. СӨХ үүнийг болиулж зохицуулах ажил биш үү

Avatar

Зочин 2020-02-03 122.201.24.193

СӨХ ихэнх охиолдолд муу ажиллаж байгаа нь үнэн! Гэхдээ энэ нь СӨХ гэдэг юм байгаагаас болж байгаа биш, харин СӨХ-ийн эрх зүйн зохицуулалт дутагдалтай байгаатай холбоотой! ОСК-т СӨХ-ийн ажлыг хариуцуулбал одоогоос 7 дордоно шүү!!! ОСК халаалт, цахилгаанаа ч олигтой хариуцаж чадахгүй байгаа шүү!! Тэгээд бас болоогүй ашиглалтын зардлын нэхэмжлэхдээ дандаа илүү мөнгө нэхэж авдаг!! Яг юуны зардалвэ гэдгийн задаргааг ч өгдөггүй!!!

Avatar

ЗОЧИН 2020-02-03 202.21.126.30

СӨХ ГЭЖ ОЛОН ОРОН ТООТОЙ МАНУУХАЙ ГАЗАР БИЙ. ОРОН СУУЦНЫ КОНТОР БАЙГУУЛЖ АЖИЛЛУУЛАХ НЬ ЗӨВ

Avatar

Зочин 2020-02-03 202.70.34.98

Тэр контор чинь 7 дордуулна шүүдээ. Хэрвээ конторт нь хариуцуулвал хяналтгүй хогоор дүүрч тоосонд дарагдсан газар л амьдрах юм шиг байна да

Avatar

Зочин 2020-02-03 150.129.143.137

MANAI ENKONTOGINHON SUHIN MUNGU BU UG SHUNALT BERD

Avatar

Зочин 2020-02-03 202.126.89.212

Оюунэрдэнэд оюутолгойн асуудлаа даатгадаг малнууд байжээ.чааваас.Ганц хийсэн ажилгүй цэцэн ярьдаг гөлөг.Энэ их хэрүүл хагарал ,оюутолгойн талаархи буруу ойлголт дуусахгүй.ОУВСан дараагын удаа тэтгэвэрийн зээл мэтийн мал шийдвэрт нь мангаруудад салаавч өгнө.сангийн сайдыг нь олон улсын түвшинд доромжилно.улсын зэрэглэл нь унана.

Avatar

иргэн 2020-02-03 202.131.227.82

Оршин суугчдаас авах СӨХ-ийн төлбөрт анхаарах хэрэгтэй. Түүнд нь хязгаар тогтоогоод өгөхөд бусдаар бол болох байх.

Avatar

Зочин 2020-02-03 66.181.176.201

Энэ нөхөр сонгууль бодохоос өөр зүйлд анхааарах чадваргүй луйварчин луйварчидтай хуйвалдаж сонгуульд а**а гэж горьджээ үүнийг дахин бүү сонго

Avatar

sss 2020-02-03 103.212.116.135

Shuud oron suutsnii kontort shlijuul. Ganbaatar uuruu SUHtei mash under huraamj avdag.

Avatar

irgen 2020-02-03 202.21.100.54

OSNAAK gej luivarchidaa tatan buulgaach harin

Avatar

Зочин 2020-02-03 211.36.150.79

Хөдөөнийхөн орон сууцанд аиьдарч суртал өдий байна.сөхөд мөнгөө төлдөг мөртлөө шаардлага тавихаа мэддэггүй сөх нь далимдуулаад татварын байгууллага шиг ажилладаг болсон

Avatar

Зочин 2020-02-03 211.36.150.79

Сөх гэж юу ч хийхгүй эмгэн өвгөчүүлээр яадгийн цэвэрлэгчдээ дэндүү бага цалин өгөөд бусдыг нь өөрөө аваад идчихнэ цэвэрлэгч нь уурлаад ажил оромдоод хөдлөхгүй

Avatar

иргэн 2020-02-03 192.82.71.77

Яг үнэн. Шинэчлэл-220 СӨХ хариуцсан байруудаа яг гахайн хороо болгож чаддаг онцгой авьяастай. Гэхдээ дарга маш залуу хүн .

Avatar

Зочин 2020-02-03 43.242.243.1

Хэн та нарыг эмгэн өвгөн сонгож СӨХ-ийн дарга болго гэсэн юм. Өөрсдөө арчаагүй, нэгдэж ажиллаж чаддагүй болохоор л СӨХ муу гэсэн өрөөсгөл ойлголттой байгаад байна ш дээ

Avatar

Зочин 2020-02-03 202.70.37.2

Bayanmongol horoolliin SUH yu ch hiideggui. Ta nar orood uzeerei hog n****, toos shoroondoo daragdaad baij baigaa. Huuhdiin togloomnuud ni hun gemteeheer heden arzaisan tumur bolson, halaalt haluun us ni ulbiisen buleen bdag bolhor nyalh huuhed, hugshin nastai humuustei ailyydad hetsuu baina. Tegsen murtluu ter olon ailaas mash ih mungu avch baina. shalgadag gazar ni shalgaachee

Avatar

НАМСРАЙ 2020-02-03 103.240.241.110

МАНГАРАА 100% БИШ 50% ЭСЭРГҮҮЦ САЯ САЯААР НЬ АВЧ ИДДДЭГ БАЯЖСАН СӨХҮҮДИЙГ ЦЭГЦЛЭХ НЬ ЗӨВ

Avatar

Иргэн 2020-02-03 202.21.108.251

Сөх хууль хүчингүй болгоод орон сууцны хуулиараа л яв. ЗӨВХӨН сөөхөнцөрүүд хоосон мөнгө идэх болрмжоо алдчихгаад эсэргүүцээд байгаа юм.

Avatar

Zochin 2020-02-03 103.212.119.224

Suh-g tatan buulgah heregtei. Ajil hiideggui, tetgevert garsan humuusiin mungu tsohidog gazar bolj huvirlaa.. Contort n meddeg chaddg, mergejliin humuust n ugvul taarna..

Avatar

Зочин 2020-02-03 59.153.115.61

Зайсан мэтийн газар амьдардаг гишууд л их телбер телдег сууц емчлегчдийн холбооноосоо салах гэж ийм балай юм хийж байгаа юм.

Avatar

ббббббббббббб 2020-02-03 202.21.102.221

энэ өөрөө баахан СӨХ-тэй хүн ш дээ тэгээл буулгаж болохгүй л гээд байхын манай СӨХ цэврэлгээнээс өөр юм хийж байхыг хараагүй шинэ зохион байгуулалтад орсон дээрээ

Avatar

dorj 2020-02-03 192.82.74.190

tatan buulga estoi hen neg dargin mungu adar ih mungu awna barga tsalingaa ter chigeer ni nerlegesendee ugch bna zaisan marshlin guur mun uursdiigee tom geed bodson gazaruud bugd aimaar shulaach nar yduu neg um baisan umnuud hiisen um ogt baihgui murtluu hudallaa showu hiigeed l bdag shuu buulga tatan buulga

Avatar

Зочин 2020-02-03 202.131.235.198

ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн
хүмүүст ОХУ-ын Магистрийн гэрчилгээ
нөхөн олгож байна. Утас: 88671597.

Avatar

зочин 2020-02-03 192.82.65.160

Татан буулгах ёстой. СӨХ-н хэдэн хүн л цалинжиж байна. Бусад мөнгө хаана байна. Байрны засвар үйлчилгээнд нэгч төгрөг байхгүй үтэр түргэн татан буулга.

Avatar

иргэн 2020-02-03 192.82.71.77

Дэмжиж байна

Avatar

зочин 2020-02-03 202.131.245.69

Маш сайн ажилладаг ОСК-ууд бий. СӨХ, ОСК-ийг нийлүүлэхэд болохгүй юм байхгүй. дундын өмчлөлийг ОСК л харж хандахад болоо. Харин ОСК-ийн өрхөөс авдаг төлбөр хураамжийг нь СӨХ-тэй нийлүүлэхэд сайн хянаж зарим төлбөрийг буулгах ёстой. СӨХ-ийн жижүүр, цэвэрлэгээ , засвар үйлчилгээ, үйлчилгээний хураамж, ОСК-ын дулааны суурь хураамж, халаалт, цэвэр ус, бохир ус, усны суурь хураамж, ус халаасны төлбөр,хогны хураамж, радио, баримтын үнэ, НӨАТ гэсэн төлбөрүүдийн үндэслэлийг судлах, багасгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-02-03 202.131.229.34

СӨХ-үүдийг татан буулгах хэрэгтэй, янз бүрийн хүмүүсийг орцны үүдэнд амьдруулж байгаа нь маш буруу юм. Үүний оронд хөршийн холбоо нь сайн байх хэрэгтэй.

Avatar

сөх хэрэггүй 2020-02-03 182.160.32.101

4-р хор 252 сөх болсон дарга,нягтлан 2 илт таргалаад айл бүрийн талхны мөнгөнөөр тансаглаад 7 хоногт 1удаа хагас дутуу цэвэрлэсэн болоод болоо,гэрэл ч солихгүй харанхуй коридортой 8 жил болж байна үүний оронд мэргэжилийн тоног төхөөрөмжтэй цэвэрлэгээний компанитай гэрээ хийгээд цэвэрлүүлээд мөнгөө орон сууцныханд өгсөн дээр олон жил үйлчилгээ үзүүлж сурсан газар,байцаагч нэмээд цэвэрлэгээг хянана виз

Avatar

Tuvshoogoos chin bolj yvsan. 2020-02-03 202.126.89.243

Hudlaa tor gej pop-rch bhiihaa orond ooriihoo encaton uchriig ol. Ter lalriin tuvshin geed bandid mongo tolj fitness hiij bga bolohoos guij yvaagui. Yum bolgond orgodol bich gej s****a. Mai za. Toroos husch bga bol bichdeg. Encanto orgil ganbaagaas yu ch guihgui. Bgd-d amidardag hamaatnuuddaa helnee. Ganbaag 1 say dollar ogson b** duguil gej.

Avatar

Bayasaa 2020-02-03 192.82.77.56

Oron cyystni xyylig demjixgu n zuitei

Avatar

1 2020-02-03 119.40.103.6

СӨх-ийг татан буулгах нь зөвөө. Чи өөрөө барьсан орон сууцандаа СӨХ-ийг ажиллууж ₮ авишдаг байх нуу

Avatar

Зочин 2020-02-03 43.228.131.45

Барилгын яамны Төрийн нарийн бичгийн даргыг ах дүүсийнх нь хамт салбараас холдуулж өгч барилгачдыг мэргэжлийн боловсон хүчнүүдэд туслаач ээ амраагаач ээ

Avatar

Зочин 2020-02-03 182.160.36.14

СӨХ гэж ёстой хэрэггүй газар байнаа. Хүнсний 20 мөнгөн завьяа гэж гэж ёстой СӨХ ажилдаггүй байр байдаг юм билээ. манай аавынх байдаг. өөрийгөө гангалсан нэг сэжгийн хөгшин царайтай шар үстэй чавганц ёстой юу ч хийдэггүй мөртлөө оршин суугчдыг шаардлага тавихаар би бөө шүү аятайхан байгаарай гэж занадаг жип унасан үнэгэн зах нөмөрсөн чавганц галзуурч өгдөг юм билээ. СӨХ татан буулга.

Avatar

Зочин 2020-02-03 202.9.40.133

Хэддүгээр байр вэ . Нэг их гангалсан шар үстэй туранхай Баясгалан ч бил үү Оюунбилэг ч бил үү эмэгтэй мөн үү

Avatar

Зочин 2020-02-03 182.160.1.2

Төмөр замд гурван угсармал байшинг нэгтгээд / 450 гаруй өрх / нэг СӨХ байгуулчихаад заваараад байгаа СӨХ байна. Ядаж салгаад 3 СӨХ болгоод ажлаач гэж хорооны дарга загнахад огт тоохгүй байдаг. Гурван СӨХ болоход нэг СӨХ 150 гаруй өрх болно. Бас мансардтай гээч. Хуулиндаа ядаж өрхийнхөө тоог зааж өгөх ёстой. Нэг СӨХ тэдээс илүү өрх байж болохгүй гээд л заачих ёстой. Нэг угсармал байр мансардтайгаа нийлээд 150 өрх болдог.

Avatar

Иргэн 2020-02-03 49.0.212.138

ЗАЛЬТАЙ АВГАЙ , ӨВГӨЧҮҮДИЙННАРЫН ҮҮР БОЛСОН ГАЗАР! КОНТОР НЬ ХАРИУЦСАН ДЭЭР.

Avatar

Зочин 2020-02-03 103.14.38.134

СЕХ-тэй нийлж менге цохидог нехер л байна.

Avatar

Uul 2020-02-03 66.181.176.151

СӨХ ийг яаралтай татан буулгая !!!.Ах дүүсээрээ нийлсэн луйварчид байдаг.Бид тэднийг олон жил тэжээсэн .Одоо хангалттай.Тэд юу ч хииж байгаагүй цаашид ч юу ч хиихгүй энэ.!!!!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж