Шинэ долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.
Хонь
Хонины ордныхныг энэ долоо хоногт аялал хүлээж байна. Зарим хонинууд удаан төлөвлөсөн аялалдаа явах боломжтой болох бол зарим хонинууд томилолтоор явахыг од эрхэс харуулжээ. Долоо хоногийн сүүлээр хэрүүл, хэл ам хийхээс зайлсхий. Ажлын хамт олон болон хостойгоо ам муруйж магадгүй тул болгоомжтой байхыг зөвлөж байна. Шинэ хос хайж байгаа, шинэ ажил хайж байгаа хонинуудад энэ долоо хоног таатай байх болно.
Үхэр
Энэ долоо хоногт тэнцвэртэй байдлыг хангах нь чухал. Эрүүл мэндийн хувьд стрестэлгүй байж, боломж гарвал бясалгахыг зөвлөж байна. Хостой үхрийн ордныхонд од эрхэс хосоо хэт өмчирхөж, хардах нөхцөл байдал үүсгэхээс зайлсхийхийг сануулж байна. Цаашдын ажлаа сайн төлөвлөж, ажилдаа цаг гаргахад тохиромжтой хугацаа тохиож байна.
Ихэр
Хэрэв та өөрийн ажилдаа өөрчлөлт хийх гэж байгаа бол энэ долоо хоногт өнжихийг зөвлөе. Энэ долоо хоногт бизнесийн тал дээр элдэв хянамгай бус үйлдэл хийх нь танд азгүйтэл авчирна. Гэрлэсэн ихрүүдийн хувьд хостойгоо дэмий хэрүүл үүсгэхээс зайлсхийхийг од эрхэс сануулж байна. Үр дүн нь таны таамаглаж байгаагаас өндөр байж мэднэ. Гэрлэх санал тавихаар төлөвлөж буй ихрүүд энэ долоо хоногт аз одтой байх тул энэ боломжийг битгий алдаарай. Мөн гэдэс өвдөх, хоолны хордлого болох магадлалтай тул түргэн хоол идэхгүй байхыг хичээгээрэй.
Мэлхий
Ажлын шинэ таатай санал орж ирнэ. Эсвэл цалингаа нэмүүлэх болон тушаал дэвшиж магадгүй. Ганц бие мэлхийнүүд гайхалтай хайртай учрах төлөвтэй байна. Түүнчлэн эсрэг хүйсний найзтайгаа хайр дурлалын холбоо үүсгэж магадгүй. Долоо хоногийн эхний өдрүүдэд биеийн байдал тааруу байх тул эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөж байна. Уушиг, гэдэс болон хөлөө илүү анхаараарай.
Арслан
Арслангийнхан энэ долоо хоногт ажилдаа илүү шамдаад зогсохгүй, хамт олонтойгоо ойр дотно байхыг зөвлөж байна. Таны шаргуу хөдөлмөрийг ахлах тушаалтнууд тань үнэлэх болно. Хувьцааны бизнес эрхэлдэг арслангууд энэ долоо хоногт ихээхэн ашиг хүртэх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч шинээр хөрөнгө оруулалт хийхдээ мэргэжлийн хүнээс заавал зөвлөгөө аваарай. Эрүүл мэндийн хувьд фитнессээр хичээллэж эхлэх, хоолны дэглэм барихыг зөвлөж байна. Энэ долоо хоногт томилолт, ажил хэргийн уулзалтаар явахаас зайлсхийгээрэй.
Охин
Энэ долоо хоногт санхүүгийн байдал тийм ч таатай байхгүй бололтой. Ажлын бүтээмж өндөр байж, шаргуу ажиллахад тохиромжтой цаг үе. Өөрийн шаргуу хөдөлмөрөө үнэлүүлэх боломж тохиох тул битгий алдаарай. Эрүүл мэндийн байдал харьцангуй сайн байх тул амралтын өдрүүдээр хайрттайгаа, найз нөхөдтэйгөө агаар салхинд гарч, аяллаар яваарай.
Жинлүүр
Ажлын хамтрагчтай маргалдах нь сайн үр дүнд хүргэхгүй. Уучлах, мартахын сайхныг сурч ав. Тэртэй тэргүй таны ажил амжилттай байх болно. Хувийн амьдрал тань энх тайван, хайр халамжаар дүүрэн байна. Урьд өмнө нь хийж бүтээсэн зүйлсийн чинь үр дүн гайхалтай эргэн ирнэ. Зарлагаа хянаж, иогоор хичээллэн, бясалгал хийхийг зөвлөж байна. Эрүүл мэндээ, ялангуяа харшилтай холбоотой асуудлаа онцгой анхаарах хэрэгтэй. Мөн ус сайн уухаа мартав аа.
Хилэнц
Харилцаа холбоо, тээвэр зууч, аялал жуулчлалтай холбоотой бизнес эрхэлдэг бол ажилдаа онцгой анхаарал хандуулахыг зөвлөе. Ажилтнууд харин ажил дээрээ даргатайгаа маргалдахаас болгоомжлоорой.
Шинэ долоо хоног танд мөнгөний хур буулгах бололтой. Гэхдээ хувьцааны бизнесээс хол байх хэрэгтэй. Эс бөгөөс модоо барих нигууртай. Сайн найзууд чинь хамгийн хэрэгтэй үед таны талд байх болно. Хэрвээ та дүүтэй бол дүүгийнхээ үгийг анхааралтай сонсоорой. Тэд танд гайхалтай санаа өгөх ч юм билүү. Фитнессээр хичээллэж, дархлаагаа дэмжээрэй. Мөн болж өгвөл түргэн хоол биш эрүүл хүнс хэрэглээрэй.
Нум
Нумын ордныхон энэ долоо хоногт ханцуйгаа шамлаад, хөмсгөө зангидаад, зориг дүүрэн сайхан хоолойгоор "Тиймээ, би чадна" гэж хэлээрэй. Ажлаа сольё гэж бодож байгаа бол солих л хэрэгтэй. Ганц бие нумынханд удаан хүлээсэн гайхамшигт хайр нь зугуухан дөхөж айсуй. Тиймээс крашдаа үнэнч бас тууштай хэвээрээ жаахан л тэсчих.
Эрүүл мэндээ хамгаалъя гэвэл аль болох чихэрлэг бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Мөн цусны даралтаа тогтмол хянаж байгаарай. Уур бухимдал таныг сайн зүйлд хүргэхгүй.
Санхүүгийн хувьд харин энэ долоо хоног гайхамшгаар дүүрэн байна. Гэхдээ хэрэглээндээ хяналттай байх нь зүгээр. Зарим нум гэр орноо засаж сайжруулж магадгүй.
Матар
Импорт, экспортын бизнес эрхэлдэг бол энэ долоо хоног таны мэдэлд. Ажилтнуудын хувьд ч гэсэн хоосонгүй. Энэ долоо хоног бүх матруудын ажил үйлс 50 хувиас дээш байна.
Бага зэрэг бухимдах асуудлууд гарч ирвэл эвтэйхэн бултчих хэрэгтэй. Эхний дөрвөн хоног орлого үерийн ус шиг л түрийвч рүү чинь урсах хэдий ч хувьцааны бизнесээс зайтай байх хэрэгтэй шүү.
Орлого ихтэй тэрхүү эхний дөрвөн өдөр зүгээр ч үгүй зүрхний гүнд романтик дурсамж үлдээх бололтой.
Таагүй мэдээ нь юу вэ гэвэл сүүлийн хоёр өдөрт тэнгэр нурах шиг мэдрэмжүүд хүлээж байж болзошгүй. Тэр өдрүүдэд аль болох тайван байгаарай. Улирлын чанартай томуунаас болгоомжлоорой. Халдварт өвчнүүд таны сэтгэлийг амар байлгахгүй ч амралтын өдрүүд сайхан өрнөх нь ээ.
Хумх
Цоо шинэ үйлчлүүлэгчдээс цоо шинэ захиалгууд орж ирнэ. Харин ажилтан хумхынхан шинэ салбарт, эсвэл шинэ тушаалд дэвшиж магадгүй. Мөн их өндөр үнэтэй зүйл худалдаж авах магадлал их байна. Гэхдээ тэглээ гээд хоосорчихгүй бололтой. Учир нь гэр бүлээс санаандгүй мөнгөн хур буулгах болно.
Хостой бол хайрттайгаа маргалдахаас зайлсхийх хэрэгтэй. Харин ганц бие хумхынхан хэрвээ энэ долоо хоногт крашаа болзоонд урих гэж төлөвлөж байсан бол уучлаарай. Энэ долоо хоног жаахан тохиромжгүй.
Мөн эрүүл мэндээ сайтар анхаарч, дархлаагаа дэмжих хэрэгтэй. Халдварт өвчин хийсээд л ирэхийг үгүйсгэхгүй. Хүсээгүй сэтгэл хөдлөлүүд амьдралд чинь их саад болж магадгүй тул аль болох тайван байх ёстой. Стрестээд л эхэлбэл шууд нүдээ аниад гүнзгий амьсгаа аваарай.
Загас
Энэ долоо хоног таны билиг оюун цоо шинэ, эрч хүчтэй, эерэг бодлуудаар хальж асгарах нь ээ. Долоо хоногийн сүүлийн гурван хоногт ажлын хувьд бяцхан өрсөлдөөнүүд таныг отож байгаа тул ухааны хурц мэлмийгээ гал мэт дүрэлзтэл нь өөрийгөө бэлдэж байгаад "алаад" өгөөрэй.
Тоо биш чанар. Энэ үгийг сайн санаарай. Оюутан загаснууд өнөөдрөөс эхлээд бүх хичээлдээ ялангуяа техниктэй холбоотой хичээлдээ тултал нь өндөр дүнгүүдийг өвөртлөх учир дүнгийн цаасаа цэвэрхэн байлгавал зүйтэй. Хамгийн гол нь долоо хоногийг урт гэлгүй өдөр бүр цоглог байж, амралтын өдрөөр ч гэсэн анхаарлаа сулруулж болохгүй.
Мөн загаснууд түрийвчээ сайн бэлдээд байж байгаарай. Учир нь энэ долоо хоногт орлогын хур буух гэж байна. Гэхдээ мөнгөө юунд үрэхээ маш сайн бодож төлөвлөн, цаг тухайд нь хянаж яваарай. Хостой загаснууд шинэ долоо хоногоо бага зэрэг маргаанаар эхлэх ч удалгүй бүх зүйл зүгширч та хоёрын харилцаа хайраар буцалж эхлэх нь дамжиггүй.
Шинэ долоо хоногт загснуудыг цээж, зүрх, гэдэс, хөлнийхөө эрүүл мэндэд анхаарахыг зөвлөж байна. Гэхдээ санаа зоволтгүй. Амралтын өдөр ирэхэд эрүүл мэнд, энх тунх байдал чинь эзэндээ эргээд л ирнэ.
Холбоотой мэдээ