Япон байлдааны хөлгөө Ойрхи-Дорнод руу илгээв

Хуучирсан мэдээ: 2020.02.03-нд нийтлэгдсэн

Япон байлдааны хөлгөө Ойрхи-Дорнод руу илгээв

Япон байлдааны хөлгөө Ойрхи-Дорнод руу илгээв

АНУ болон Ираны хооронд зөрчил хурцадсанаас үүдэн Япон улсаас Ням гаригт (2020.2.2) байлдааны хөлгөө Ойрхи-Дорнод руу илгээжээ. Таканами нэртэй сөнөөгч хөлөг онгоцыг 200 орчим цэргийн хамт Токио хотын ойролцоох Ёкосука тэнгисийн цэргийн баазаас үдэн гаргасан аж. Тус хөлөг нь Оманы булан болон ойролцоох тэнгисийн бүсэд тагнуулын мэдээлэл цуглуулах болон Ойрхи-Дорнодын усан дахь газрын тос зөөвөрлөгч усан онгоцнуудаа хамгаалах үүргийг гүйцэтгэнэ. Төлөвлөгөөний дагуу Японы сөнөөгч хөлөг нь Африкийн Жибути улсад байрлан тагнуулын үүрэг гүйцэтгэж буй “P-3C” гэх хоёр нисэх онгоцтой хамтарч ажиллах гэнэ.

Байлдааны хөлгийг үдэн гаргах ёслолд Японы ерөнхий сайд Абэ Шинзо оролцсон байна. Абэ Шинзо байлдааны хөлгөө Ойрхи-Дорнод руу илгээсэн нь иргэдийнхээ амь насыг хамгаалах зорилготой бөгөөд жил бүр тухайн бүсээр тус улсын олон мянган Япон хөлөг газрын тосны тээвэрлэлт хийдэг гэдгийг онцолжээ. Японы газрын тосны импортын 90 хувийг тэнгисээр тээвэрлэдэг аж.

Олон улсын цэргийн зөрчилтэй бүсэд байлдааны хөлгөө илгээх нь Японд олны анхаарал татсан эмзэг асуудал юм. Учир нь дэлхийн II дайны дараа холбоотнуудын шахалтаар Япон нь өөрийн цэрэг, армийн хүчийг хязгаарлаж,  энх тайвныг баримталсан Үндсэн хуулийг баталсан юм. Харин 2012 оны сүүлээс хойш ерөнхий сайд Абэ Шинзогийн хүчин чармайлтаар Японы цэргийн үүрэг роль нэмэгдсээр байна.

АНУ-ын ойрын холбоотон боловч Япон улс нь Ойрхи-Дорнодын далай тэнгисийн бүсэд үүрэг гүйцэтгэж буй Нэгдсэн улсын тэргүүлсэн цэргийн эвсэлд цэргээ оролцуулдаггүй. Учир нь Япон нь газрын тосны нөөцтэй Иран улстай харилцаагаа муутгахгүй, төвийг сахих байр суурийг баримталдагтай холбоотой аж. Япон нь АНУ болон Ираны хооронд ихэвчлэн зуучлагч орны үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалахын төлөө чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч өнгөрсөн 2019 оны зургадугаар сард Японы газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц Оманы буланд халдлагад өртсөн юм. Вашингтоноос энэ халдлагад Ираныг буруутган Японыг хурдан АНУ-ын тэргүүлсэн цэргийн санаачилгад нэгдэхийг уриалж байв.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж