Орос дахь McDonald’s-ийн бүх салбар импортын түүхий эдээс татгалзаж, зөвхөн Орост үйлдвэрлэж, ургуулсан түүхий эдийг хэрэглэх болсноо зарлалаа.
ОХУ дахь McDonald’s-ийн сүлжээ рестораны хариуцагч захирлын хэлснээр зөвхөн дотоодын бүтээгдэхүүн хэрэглэснээр тээврийн зардал хэмнэх, мөн валютын ханшийн зөрүүгээс хүлээдэг алдагдлыг бууруулах сайн талтай гэлээ.
Энэ 2020 ондоо багтаан импортын түүхий эдээс бүх сүлжээ ресторан бүрэн татгалзах ажээ. Өнөөдрийн байдлаар McDonald’s Оросын 160 гаруй үйлдвэрлэгчтэй хамтран ажилладаг юм.
Холбоотой мэдээ