Хурдацтай тархаж буй коронавирусийн халдвар намжиж, Оросын жуулчдын Хятад руу төлөвлөсөн аяллууд 2020 оны гуравдугаар сарын 1-н гэхэд сэргэхгүй бол жуулчдын компаниуд 500-700 сая рублийн хохирол амсахаар байна хэмээн ОХУ-ын Туроператоруудын ассоциацийн гүйцэтгэх захирал Майя Ломидзе РИА Новости-д хэллээ.
Вирусийн тархалтын улмаас Оросын жуулчлалын компаниуд төлөвлөсөн аяллуудаа нэгдүгээр сарын 24-нөөс цуцлаад байгаа юм. Аяллын захиалга өгсөн жуулчдын зардлыг буцаан олгох, эсвэл өөр чиглэлд аялахыг санал болгох гэсэн хувилбар сонгох эсэх талаар жуулчлалын компаниуд Ростуризм-тай ярилцаж байгаа юм.
Ростуризм-ын тооцоогоор иргэд ирэх зургадугаар сар хүртэлх аяллаа цуцлах магадлал өндөр байгаа юм.