Гэр бүлийн хариуцлагаа ухамсарладаггүй гэдэг шалтгаанаар салдаг болжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.03-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн хариуцлагаа ухамсарладаггүй гэдэг шалтгаанаар салдаг болжээ

Гэр бүлийн хариуцлагаа ухамсарладаггүй гэдэг шалтгаанаар салдаг болжээ

Оросын залуу гэр бүлийн салалтад уламжлалт биш гэж хэлж болохоор шалтгаан нэмэгдэж байгаа талаар Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийн Бүс нутгийн хөгжлийн судалгааны лабораторийн орлогч эрхлэгч Елена Егорова хэллээ.

Үндэсний Статистикийн хорооны мэдээгээр өнгөрсөн 2019 оны гэр бүл салалтын тоо 2018 онтой харьцуулахад 12,7 хувиар буурсан ч ерөнхий дүнгээрээ гэр бүл салалтын үзүүлэлт өндөр байгаа юм. 843 мянган гэрлэлтэд 472 мянган салалт ногдож байгаа ажээ.

"Ялангуяа залуу гэр бүлийн салж байгаа шалтгааны тоонд өмнө байгаагүй амьдралын идэвхгүй байдал, гэр бүлийн хариуцлагаа ухамсарладаггүй гэсэн шалтгаан бий боллоо” хэмээн Елена Егорова хэллээ. Үүнээс гадна өөрийн гэсэн орон байргүй, орон байртай болох найдваргүй гэсэн шалтгаан бас шинээр нэмэгдсэн байна.

“Оросуудын харилцан буулт хийж чаддаггүй байдал, мөн аав ээж, ах дүү нарын хөндлөнгийн оролцоо гэр бүл салалтад нөлөөлсөн хэвээр байна” гэж тэр нэмж хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж