Цагаан сонголтыг дахин сануулахын учир | News.MN

Цагаан сонголтыг дахин сануулахын учир

Цагаан сонголтыг дахин сануулахын учир

Цагаан сонголтыг дахин сануулахын учир

Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын шинэ бүрэлдэхүүнийг сонгох найм дахь удаагийн ээлжит сонгуулийн санал хураалтыг 2020 оны зургадугаар сарын 24-ний Лхагва гаригт товлолоо. Өнгөрсөн Баасан гаригт /2020.01.31/ өндөрлөсөн УИХ-ын 2019 оны намрын чуулганы хуулийн хугацаанд буюу хоёрдугаар сарын 1-нээс өмнө ийнхүү ээлжит сонгуулийн тов, сонгуулийн тойрог болон мандатын тоог баталснаар ирэх сонгуулийн тоглоомын дүрэм тодорхой боллоо.

Найм дахь удаагийн УИХ-ын сонгууль улс даяар 29 тойрогтойгоор явагдана. 20 тойрог нь орон нутагт, харин нийслэл Улаанбаатар хот 9 тойрогтой байх юм.

Аймаг болгон нэг тойрог боловч Дундговь, Говьсүмбэр хоёр аймгийг нийлүүлэн нэг тойрог байна. Нийслэл хотын тухайд Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн нэг тойрог болгож байгаа бол хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд тус бүр хоёр тойрогтой, бусад дүүргүүд тус бүр бие даасан нэг тойрог байхаар баталлаа.

Тойрогт ногдох мандатын тухайд Булган, Говь-Алтай, Дундговь-Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар аймаг тус бүр хоёр, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр гурван мандаттай байна. Улаанбаатар хотын тухайд Багахангай-Багануур-Налайхыг нийлүүлсэн нэг хоёр, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргүүд тус бүр гурав, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн хоёр тойргийн нэг хоёр, нөгөө нь гурав нийлээд тус бүр таван мандаттай байх юм.

Ингэснээр шинээр бүрэлдэх УИХ-ын бүрэлдэхүүн Улаанбаатараас сонгогдсон 24 гишүүн, орон нутгаас сонгогдсон 52 гишүүнтэй байх нь.

Эрх баригч МАН орон нутгаас илүүтэй санал авдаг хандлагаа даган нийслэлийн мандатыг цөөлж орон нутагт илүү хуваарилах гэж байна гэсэн шүүмжлэл олонтаа сонсогдсон ч МАН бодсоноороо хийлээ. Ийнхүү сонгуулийн тойрог, мандатын тоо тодорхой болж одоо улс төрийн намууд тойрогт өрсөлдөх эрхмүүдийнхээ нэрийг тодруулах цусгүй тулаандаа орлоо.

МАН-ын тухайд эрх барьсан өнгөрсөн дөрвөн жилд өмнө хожид байгаагүйгээр нэр муутай, эв нэгдэлгүйгээр засагласан гэж хэлж болно. Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгчтэй хавсайдан хүчний төвөө өөрчлөн спикерээ, гүйцэтгэх засаглалын тэргүүнээ солиод амжлаа. Нэг гишүүн нь гэмт хэрэгт холбогдон бүрэн эрхээ түдгэлзүүлсэн бол хэдхэн хоногийн өмнө хоёр дахь гишүүнээ гэмт хэрэг хийсэн эсэхийг шалгуулахаар олонхиороо шийдсэн ч эцсийн мөчид түдгэлзүүлсэн ч биш, чөлөөлсөн ч биш болгон үлдээв. Энэ парламентын хамгийн дуулиант хэрэг нь улсын төсвөөс бүрддэг сангаас албан тушаал, эрх мэдлээ ашиглан бага хүүтэй зээлийг гаргуулан хувийн болон ойр дотны хүмүүсийнхээ бизнесийг зузаатгахад ашигласан явдал юм. Хуулийн хэллэгээр өөрсдийн хамаарал бүхий компанидаа зээл гаргуулсан гэсэн бүрхэгдүүлсэн тодотголтой боловч энэ үйлдэл нь УИХ-ын эрхээ түдгэлзүүлж, хууль шүүхийн байгууллагаар шалгуулах хэрэг мөнөөсөө мөн байсан. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн хүчтэй эсэргүүцлийг үл тоон зээл авсан ЖДҮ-чиддээ хариуцлага тооцоогүй өнөөг хүрсэн ч ирэх сонгуульд нэрийг дэвшүүлэхгүй байж хариуцлага тооцох гэж байгаа нь гэм зэмийн ойлголт МАН-д байхгүй харуулсан.

Нэр цэвэр шинэ залуучуудыг өрсөлдүүлж намын нэр хүндээ өсгөхөөс өөр аргагүй гэдгийг эрхбиш намын дарга У.Хүрэлсүх ойлгож байгаа бололтой.

Ардчилсан намын тухайд намын дарга С.Эрдэнэ, тус намаас сонгогдсон Ерөнхийлөгч хоёрын харилцан ойлголцол, харилцан итгэлцэл аль түвшинд байгаагаас олон зүйл шалтгаалахаар байна. 2017 онд дэмжин гаргаж ирсэн Ерөнхийлөгчийнхөө жинхэнэ нүүр царайг бүрэн эрхээ хэрэгжүүлснээс нь хойш таньж ядсан хүн Ардчилсан намд олон байна. Нэр дэвшигчдээсээ авах хандивын хэмжээгээ 60 саяас 100 сая хэмээн аль эрт зарласан. Угаасаа муу нуухаар сайн илчил гэдэг шиг хагаралдаан, муудалцаан нь ямагт ил байдаг Ардчилсан намын мөнгөний дэнчингийн хэмжээнд дөрөөлөн МАН улс төр хийх гэж оролдсон гавьтай зүйл болсонгүй.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг Ерөнхийлөгч эрх баригч МАН-ын хоёр дээд албан тушаалын эзнийг буюу Спикер, Ерөнхий сайдыг хоёр сугандаа хавчуулж аваад хэрэгтэй шийдвэрээ гаргуулдаг болсон. Ирэх зургадугаар сарын 24-нд болох сонгуулийн дүн Ерөнхийлөгчийн хоёр сугыг дулаацуулах хүмүүс гарч ирэх үү, эсвэл эсрэгээрээ байх уу гэдгийг шийднэ.

Халуун сугандаа хүйтэн жин тавиулах гээгүй л бол хоёр намын нэр дэвшигчид, сонгуулийн тактикт сэтгэл чилээж таарна.

Гэхдээ голлох хүчнүүдийн хүсэл, тактик ямар байлаа ч эрүүл сонголт хийх хүсэлтэй сонгогчдын тоо сонгуулиас сонгуульд нэмэгдсээр байгаа нь бодит зүйл. Монголын төрийг ээлжлэн барьж хоёр хүчинд итгэл алдарсан сонгогчдын тоо нэмэгдэж, сонголтондоо хариуцлагатай байх, өөрчлөлт хийхийг уриалж байгаа олон янзын дуу хоолой нийгэмд улам их сонсогдох боллоо. Үүний хамгийн сонгодог жишээ нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хүсэл зоригоо илэрхийлсэн 100 мянга орчим цагаан сонголтын эзэд байсан. Энэ сонголтын эзэд попуудын, коммунистуудын, дүр эсгэгч ардчилагчдын дуу хоолойг даван гарах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ББ 2020-02-03 43.242.243.197

АН, МАН л биш бол хэнийг ч сонгоход бэлэн байна. Бусад нь харин хүчээ тарамдалгүй нэгдээд ороосой. МАХН бас биш шүү.

Avatar

2 luivarchinii aliig ni songoh ve temtseen 2020-02-03 202.170.80.25

iimerhuu medeenii door baahan hud s***h ni yaahav gol ni manai toirogt gaigui yum hiiheer gar taaraasai tegehgui bol 2 luivarchinii aliig ni songoh ve temtseen bolood bhiimaa namuud er ni ali toirogt yamar hun bhaa congood bgaa bolhoor tiimhen yumaa anhnaasaa ooriinhoo toirogt hen hen orsoldohiig bas songodog bol te …

Avatar

zochin 2020-02-03 64.119.19.195

AN ni yaj ch bodson deer bsan yum bna.Odoo MAN yaj bidnig doromjilj bgaag harj bga biz de

Avatar

Зочин 2020-02-03 202.131.253.66

АН лав гарахгүй ийм даргатай байхад. Харин улс төрчдөөс Хүрэлсүхийн рейтинг хамгийн өндөр байгаа. Намын даргын рейтингийг дагаж ялалт ирэх байх даа.

Avatar

Зочин 2020-02-03 103.26.195.47

НОМТОЙБАЯРЫГ УИХ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН ШҮҮ. Нарантуяа гуай чөлөөлсөн ч биш, түдгэлзсэн ч биш гэж худлаа юм бичсэн байна шүү.Намын гишүүд нь намдаа санал өгнө.ЧӨЛӨӨТ СОНГОГЧИД Л сонгуулийн хувь заяаг шийддэг юм.ХУВЬ ХҮНИЙГ НЬ ГОЛЛОН ХАРЖ СОНГОХ БОЛОВ УУ ДАА.

Avatar

999 2020-02-03 103.87.255.66

Ардчилсан Нам нь дээр юм байна шүү түмэн минь. Энэ Их хурал, Засгийн ямар их нүгэл үйлдвээ. Бурхан өршөөг.

Avatar

Малчин 2020-02-03 203.91.115.51

АН, МАН тонил цаашаа!!! Одоо ард түмэн минь хүнээ харж саналаа өгнөө хөө.

Avatar

Зочин 2020-02-03 59.153.115.102

МАН ба АН сүүлийн 30 жилд Монгол улсыг эдийн засгийн хувьд төдийгүй ёс суртахууны хувьд бүрэн дампууруулсан Энэ 2 намаас л сонголт хийж болохгүй. Шударга гэсэн хүмүүсээ л сонгоцгооё.

Avatar

Малчин 2020-02-03 103.212.118.159

Аль нам гарч аль нам унахыг ганцаараа шийдэж чадахгүйгээс хэдүүлээ зүгээр л хүнийг нь харж өгий. Нэгэнт сонгогдсон юм чинь одоо ажилаа хий үгүй бол тарцгаа гээд л хатгахаас өөр арга байхгүй. Жинхэнэ эх орны хүүхдүүд бол эвсээд засагаа бөрих л хэрэгтэй. Одоо нам бодож санал өгч БОЛОХГҮЙ. ЭД НАР НИЙЛЖ БАЙГААД ЭХ ОРНЫГ МИНЬ ДУУСГАЛАА ШҮҮ АРД ОЛОН МИНЬ!!!

Avatar

Зочин 2020-02-03 66.181.191.196

Цагаан сонголт л лав биш шүү, 2017 оны үр дүн нь юу болов, бид бүхний нүдэнд ил чихэнд чийртэй байгааг ойлгоцгоож байгаа биз дээ,

Avatar

Зочин 2020-02-03 103.212.117.148

оо хүн амын ихэнх нь орон нутагт суудаг болоо юу? Ашгүйдээ

Avatar

иргэн 2020-02-03 139.5.216.19

АН 2020 онд унана.энэ бол баталгаатай. Хатгаж муулах бүод санал чинь цаашаа эсрэг болно.

Avatar

Лорд 2020-02-03 103.26.195.141

МАН-ыг дахин гаргаж болохгүй шүү!!! Аргаа барахдаа МАН АН 2-т тэнцүү суудал өгье.Эсвэл цоо шинэ 3-дагч хүчнийг гаргаж ирье.Би лав 1937-1941 онуудад Монголын ард түмнийг хядсан.1941-1990 хүртэл үзэл суртлаар дарангуйлсан.1990 оноос Монгол Улсын шинэ хөгжлийн замналыг хааж боож зогсоож байсан.2008 оны 7-р сарын 1-нд ард түмнийхээ өөдөөс гал нээж 17 хүнийг алсан.Илэрсэн нь 5 хүн.Бусдыг нь хав дарсан.Олон залуусыг барьж шоронд хорьж хэрэг тулгаж байсан Улс Төрийн хүчнийг яасан ч дэмжихгүй!!!!!

Avatar

Зочин 2020-02-03 66.181.178.197

Өвчит өө чи одоо хэн бэ. Ямар ч гавъяагүй амьтан байж өвчигнөхөө боль . МАН-ыг сонгоно. Чиний үгээр явдаг амьтан байхгүй за. Олныг уриалмаар бол ил гараад яриач.

Avatar

Лорд 2020-02-03 103.26.195.141

Чамайг бодвол би гавъяатай хүн шүү!!!Муу тархиа угаалгасан коммунист пацаанаа!!!Ах нь чиний хажууд түүхээ үнэнээр нь судалсан за!!!Чам шиг хөөргөн пацаан өөрөө жинхэнэ сэтгэлгээний өвчтэй байдаг юм.Чи л тэр МАН-аа сонгож социалист нийгмээ шүт за! Чам шиг нь МАН -тайгаа цуг үеэ өнгөрөөнө биз.Миний хэлснийг чамаас бусад эрүүл сэтгэлгээтэй хүн бүр ойлгоно.Чам шиг нам шүтэж дарга дагасан мангар пацааны ирээдүй ямар байдгийг ах нь мэднэ.Амаа хааж яваарай муу коммунист пацаанаа!!!

Avatar

нам бус 2020-02-03 202.170.80.25

зөв аль ч намд сонголтоо өгч болно гол нь бүгд сонгуульдаа оролцох хэрэгтэй бид бүгдийг бол худалдаж авч дийлэхгүй

Avatar

Иргэн 2020-02-03 202.126.89.236

Бид ЖДҮчин, Женког дэмжиж түгжилдсэн Хүрэлсүхийн эсрэг саналаа өгнө.Шударга ёсыг жинхэнэ утгаар нь тогтоох цаг ирлээ

Avatar

e 2020-02-03 192.82.70.152

eh ornoo 1 alham hoish ni uhraasan luivarchin Elbegdorjtonguudiin esreg sanal ogno ,harin eh orniihoo toloo chinhuu setgrleer zutgej bui,oiriin 30 jil hiigdeegui sain buhniig hiij bgaa odoogiin toriin tusheeddee nam hargalzahgui sanalaa ugnu.jishee ni : BATTULGA,Z,ENHBOLD ,HURELSUH,ZANDANSHATAR,NYAMDORJ,OUIN-ERDENE,geh jisheenii ene humuus baigaagui bol ene 2-3 jild mongol oron mini uireh bailaa.

Avatar

зайлаа 2020-02-03 202.170.80.25

дундуур нь намын PR-чид нь юу бэ

Avatar

Зочин 2020-02-03 182.160.1.2

Хамгийн их хүн амтай мэдээлэлтэй нийслэлчүүдийг гадуурхаж 9 тойрог өгчээ. Ингэхгүйгээр МАНгарууд ялахгүй л дээ. Хамгийн гол нь монголчууд дарангуйлалын дэглэм л битгий тогтоогоорой гэж хүсч байна.

Avatar

Өвөө 2020-02-03 203.91.115.56

МАН д зээлгүй гэж ялган гадуурхагдсан 192 мянган ахмад энэ сонгуулиар ман аас хариугаа авч бүгд өөр нам хүчинд саналаа өгцгөөнө дөө Зээлгүй хохирсон ахмадын холбоо

Avatar

Зочин 2020-02-03 66.181.178.197

Улам л буруутна даа Өвөө. Лорд шиг нөхөр үү үгүй юу?

Avatar

би 2020-02-03 192.82.72.208

Нам намаас сайн сонговол сайн л байна мууг нь олж сонговол шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг юм болно нухцтай л хангдах хэрэгтэй хэт туйлширвал улам л дордоно Би чадна гэж хэлж байгаа нөхөд ч мэдэхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж