Мэргэжлийн талбайн теннисний дөрвөн Их дуулгын нэг Австралийн нээлттэй тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрлийн аварга өчигдөр /2020.02.01/ тодорлоо. Энэ удаагийн Их дуулгын шигшээ тоглолтод Америкийн Софиа Кенин болон Испанийн Гарбине Мугуруза нар тааран тоглож, ширүүхэн гурван ээлжийн тоглолт үзүүлэв. Тус тоглолтод өдгөө 21 настай Софиа Кенин 4-6, 6-2, 6-2 гэсэн харьцаатай ялж, мэргэжлийн замналынхаа анхны Их дуулгын цомыг хүртлээ.
Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний мөрөөдөл албан ёсоор биеллээ. Энэ хоёр долоо хоног би амьдралынхаа хамгийн сайхнаар амьдарлаа. Мөрөөдөл биелдэг юм байна. Хэрэв чамд мөрөөдөл байгаа бол түүнийхээ араас яв, биелэх болно” хэмээжээ.
Тэрбээр 21 насандаа Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлснээр 2008 онд Мариа Шарапова түрүүлснээс хойшхи хамгийн залуудаа түрүүлсэн тамирчин болж байна. Софиа Кенин нь Москва хотод төрөөд удалгүй АНУ руу явжээ. Анх тэрбээр таван настай цохиур барьж эхэлсэн бөгөөд долоон настайдаа анхныхаа цомыг хүртсэн байна.
🚨We're taking you back to 2005! 🚨
Watch @Clijsterskim give future @AustralianOpen finalist @SofiaKenin a tournament backstage tour.#TBT pic.twitter.com/Qp9ld57NgK
— WTA (@WTA) January 30, 2020
Өнөөдөр /2020.02.02/ Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолт Новак Жокович болон Доминик Тим нарын хооронд болно.
Холбоотой мэдээ