“Олон улсын залуучуудын ногоон наадам” Монголд анх удаа болно | News.MN

“Олон улсын залуучуудын ногоон наадам” Монголд анх удаа болно

“Олон улсын залуучуудын ногоон наадам” Монголд анх удаа болно

“Олон улсын залуучуудын ногоон наадам” Монголд анх удаа болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн хүрээнд Юнескогийн дэмжлэгтэйгээр “Олон улсын залуучуудын ногоон наадам” 2020 оны есдүгээр сарын 13-наас 20-нд Улаанбаатар хотод болно. Манай улсад анх удаа зохион байгуулагдах тус наадамд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж буй НҮБ-ын гишүүн 193 орны тамирчин оролцоно.

“Олон улсын залуучуудын ногоон наадам” чөлөөт бөх, жүдо, кураш бөх, самбо, жиү жицү, байт харваа, хөнгөн атлетик, шатар, спорт авиралт, усанд сэлэлт, крикет, цахим спорт, хөлбөмбөг, буудлага спорт, ширээний теннис, таеквондо, туялзуур сэлэм, волейбол, сагсан бөмбөгийн 5х5 болон 3х3 төрөлд паралимп, тусгай олимп, дифлимпийн тэмцээнүүд нэг дор болохоороо онцлог.

Тус наадамд оролцох шилдгүүдээ тухайн спорт холбоод тодруулах бөгөөд Монголын шигшээ багийн тамирчдын нэрс зургадугаар сард албан ёсоор тодрох юм. Харин бусад орны тамирчдын мэдүүлэг наймдугаар сараас тодрохыг Зохион байгуулагчид онцлов.

“Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг угтаж манай улсад хөлбөмбөгийн талбай барьсан төдийгүй мөн усан бассейн, мөсөн өргөө зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байна.

Дашрамд сонирхуулахад, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг 2012 онд баталсан. Уг хөтөлбөр нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилсан тогтвортой хөгжилд хүргэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг хэмээн тодорхойлдог билээ.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Od 2020-02-02 182.160.40.122

MGL iin 3 say garan hun hytadiin 2 ynziin tahalaar /baahan hytaduud temtseend irj bn geed zoriud haldvar taraah biz/ 3 sariin dotor l uhej duusana biz dee. Tegeed gazar shoroon deer ni hytad joomnuud uurlene baihdoo.

Avatar

mongolhvv 2020-02-02 59.153.114.197

odoo manai uls tom temtssen zohiioh tsengeldeh hvreelen sportiin zaal tanhim algaa.ene bol tsagaa oloogui naadam shuu.ingej eh oroniihoo neriig gutaaj yah yum be. aygui bol heden oron irj onigoo boloh be dee.tsoon barag delhiid tvgeemal sportiin torolvvd bnlee de.yg ni aziin hvvdemiin naadamiin hiin gej amlaj hiih gej baisan hen gech dargiin tolgoid iim teneg sanaa torood ter yakutiin hvvhediin aziin naadamiig yg hedhen sariig omon bolij bna gej tenegtej mongol

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж