Арьсан урлагийн “Уламжлал” үзэсгэлэн дэлгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Арьсан урлагийн “Уламжлал” үзэсгэлэн дэлгэгдлээ

Байгалын түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр “Уламжлал” арьсан урлагийн үзэсгэлэн нээгдлээ. Тус үзэсгэлэнг Монголын арьсан урлагийг хөгжүүлэх холбоо, Байгалын түүхийн музейтэй хамтран зохион байгууллаа.  Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь залуу уран бүтээлчдийг дэмжих, үндэсний уламжлал болон хөгжиж ирсэн урлалаа урлагийн түвшинд цааш нь хөгжүүлэн авч явахад оршиж байгаа ажээ. Та байгалийн түүхийг музейг зорин МАУХХ-ны тэргүүн П.Батулга, залуу уран бүтээлчид Б.Сувд-Эрдэнэ, Д.Наранбаатар, Г.Бурмаа, Б.Сүхмягмар, А.Сэргэлэн, Ц.Солонго нарын уран бүтээлийг таалан сонирхож болох нээ. Үзэсгэлэн наймдугаар сарын найман хүртэл дэлгэгдэх юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж