Super Bowl: 30 секундын сурталчилгаа 5.6 сая доллар хүрлээ

Хуучирсан мэдээ: 2020.02.02-нд нийтлэгдсэн

Super Bowl: 30 секундын сурталчилгаа 5.6 сая доллар хүрлээ

Super Bowl: 30 секундын сурталчилгаа 5.6 сая доллар хүрлээ

NFL буюу Хойд Америкийн хөлбөмбөгийн лигийн 54 дэх удаагийн Супер боулын аваргын төлөөх тоглолт маргааш АНУ-ын Майами Гарденс хотын Хард Рок цэнгэлдэхэд зохион байгуулагдана. Энэ жилийн Супер боулын үеэрх зар сурталчилгааны үнэ тэнгэрт хадаж байна. 30 секундын зар сурталчилгааг 5.6 сая ам.доллароор үнэлж, Супер боулын завсарлагаагаар гаргах аж. Өнгөрсөн жилийн 53 дахь удаагийн Супер боулын 30 секундын зар сурталчилгааны үнэ 5.25 сая ам.доллар байжээ.

Энэ жилийн аваргын тоглолтод Канзас Сити Чифс болон Сан Франциско 79ers багууд учраа таараад байгаа билээ. Хоёр багийн тоглолтыг Грэммийн шагналт Дэми Ловато АНУ-ын төрийн дууллыг дуулж эхлүүлэх бол их завсарлагааны үеэрх тоглолтыг дэлхийн одод болох Женнифер Лопес болон Шакира нар толилуулна.

2020 оны Супер боулын тасалбарын үнэ дээд амжилт тогтоож байна. Хамгийн хямд тасалбар 6000 гаруй ам.доллар байгаа бол хамгийн үнэтэй нь 46 мянган доллар хүрч байна. Саяхан цагдаа нар нэг сая ам.долларын үнэ бүхий хуурамч тасалбарууд зарсан этгээдийг баривчилжээ.

Өнгөрсөн жилийн аваргын тоглолтыг дэлхий даяар 98.2 сая хүн үзсэн байна. Харин хамгийн үзэлттэй Супер боул 2015 онд зохион байгуулагдаж, 114.4 сая хүн үзэж байжээ. Энэ удаагийн Супер боулыг 100 сая гаруй хүн үзэх төлөвтэй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж