Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс Отгонтэнгэр хайрханы бэлд 2002 онд олгосон лицензийг цуцалжээ. Тус газраас “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК нь ашигт малтмалын хайгуулын MV-021363 тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байхдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан зөрчил гаргасан байна.
Энэ нь Байгаль орчин аялал жуулчлалын Дэд сайдын 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 02/662 тоот албан бичгээр ирүүлсэн 2020/01 тоот дүгнэлтээр тогтоогдсон хэмээн үзэж, дээрх шийдвэрийг өнгөрсөн Баасан гариг (2020.01.31)-т гаргажээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Нийслэл, орон нутгийн удирдлагуудтай уулзах үеэрээ Төрийн тахилгат, мөнх цаст Отгонтэнгэр хайрханд лиценз олгосон талаар мэдээлсэн юм.
Б.ЦЭЦЭГ