Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Гишүүнчлэлийн журмын 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.3 дахь заалтийг тус тус үндэслэн Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын тушаалаар “САНАР ҮЦК” ХХК-ийн арилжаанд оролцох эрхийг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн сэргээлээ гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.