Цагдаагийн байгууллагаас төрийн тусгай хамгаалалтай бүсэд хууль бусаар мод бэлтгэж байсан хэргийг илрүүлэн шалгаж байна. Эрүүгийн цагдаагийн албаныхан дөрвөн отгийн нийт 42 иргэнээс мэдүүлэг авч, мод бэлтгэлийн талбай, цагаалганы хэсэгт 120 орчим куб метр мод бэлтгэсэн байхад нь үзлэг хийж, мод ачсан хоёр зил 131 автомашиныг саатуулжээ.
Гэмт этгээдүүд нь Төв аймгийн Эрдэнэ сум Асралт гэх газар "Ebee" ХХК нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, байгаль экологид 300 орчим сая төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон байна.
Зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан худалдан авсан тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан багаж, тээврийн хэрэгсэл, хөрөнгө, орлогыг хураан авахаас гадна байгаль экологид учирсан шууд хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар учирсан хохирлыг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож төлүүлдэг хуулийн заалттай ажээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ