&#34Хакүхо цом&#34 тэмцээний бүртгэл явагдаж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

&#34Хакүхо цом&#34 тэмцээний бүртгэл явагдаж байна

Хуучирсан мэдээ: 2015.10.23-нд нийтлэгдсэн

&#34Хакүхо цом&#34 тэмцээний бүртгэл явагдаж байна

Мэргэжлийн сумо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Хакүхо цом" сүмо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн ирэх арваннэгдүгээр сарын 08-нд болохоор товлогджээ. "Хакүхо цом" өсвөрийн сүмочдын тэмцээнийг “Хакүхо сан”-гаас санаачлан зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна.


Их аваргын ивээл дор явуулдаг, “Эрүүл монгол хүүхэд"-ийн төлөө уриатай тэмцээнийг “Хакүхо сан”, Их Шавийн дээд сургууль хамтран зохион байгуулах бөгөөд Спортын төв ордны А зааланд болно.

Тэмцээнд оролцогчид 8, 9, 10, 11, 12, 13-15 гэсэн зургаан насны ангиллаар өрсөлдөнө. 13-15 насны ангилалд 2000 оны 2 сараас хойш төрсөн хүүхдүүд оролцох боломжтойг анхаараарай.

Тэмцээнд өрсөлдсөн өсвөрийн тамирчдаас Текниктэй бөх, Дайчин бөх, Уран барилдааны шагналтан тодруулна. Улмаар нас насны ангилалд медальт байр эзэлсэн болон амжилттай барилдсан хүүхдүүдийг бэлтгэлд хамруулж, 2016 оны хоёрдугаар сард Японы Токио хотноо зохиогдох "HAKUHO CUP" олон улсын тэмцээнд оролцох найман хүүхдийг сонгон шалгаруулах юм.


Тэмцээний бүртгэл аравдугаар сарын 19-нөөс арваннэгдүгээр сарын 07-ны хооронд Их шавийн дээд сургуульд явагдана. Тэмцээний техникийн зөвлөгөөний хурал 2015 оны арваннэгдүгээр сарын 07-нд 15:00 цагтаас Их шавийн дээд сургуулийн байранд болно.

Тэмцээнд оролцох тамирчид:

  • Төрсний гэрчилгээ эх хувь
  • 2х3 хэмжээтэй 2% цээж зураг

Жич: Бүртгэлийн хураамж авахгүй.

Холбоо барих утас: 8811-6369, 9689-1151

Б.ЭНХ
 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс