Монголоор дамжсан хятад иргэдийг ОХУ-д нэвтрүүлэхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2020.02.02-нд нийтлэгдсэн

Монголоор дамжсан хятад иргэдийг ОХУ-д нэвтрүүлэхгүй гэв

Монголоор дамжсан хятад иргэдийг ОХУ-д нэвтрүүлэхгүй гэв

БНХАУ-аас дэлхийн 19 улсад тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улс орнууд хилээ хаах хүртэлх арга хэмжээ аваад байна. Тухайлбал, ОХУ энэ сарын 1-ний өдрөөс Хятадад жуулчлахыг зогсоож, өнөөдрөөс Хятадын иргэдэд виз олгохгүй гэж мэдэгдсэн.

ОХУ зургаан сая гаруй хүн амтай Алс Дорнодын Холбооны тойргийн бүсүүд болох Амур муж, Еврейн автономит муж, Хабаровскийн хязгаар, Приморскийн хязгаар, Транс Байгаль орчмын бүс нутгуудаар БНХАУ-тай хиллэдэг боомтуудыг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хаахаар болжээ. ОХУ-ын Сибирийн Забайкальск, Тюмень мужид коронавирусийн халдвар илэрсэн тул ийнхүү дээрх арга хэмжээг авчээ.

ОХУ-ын Элчин сайдын яамнаас "Орос, Монголын хилийг хаахгүй. Харин Монгол Улсаар дамжиж Орос руу гарч байгаа хятад иргэдийг ОХУ руу оруулахгүй" гэж мэдэгдэв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж