Австралийн нийслэл гал түймрийн аюулд өртөөд байна

Хуучирсан мэдээ: 2020.02.02-нд нийтлэгдсэн

Австралийн нийслэл гал түймрийн аюулд өртөөд байна

Австралийн нийслэл гал түймрийн аюулд өртөөд байна

Австралийн нийслэл Канберра хотод өчигдөр /2020.02.01/ түймрийн утаа болон тоос ихээр орж ирж, түймрийн аюул ойртож байгааг анхааруулсан байна. Нийслэлийн оршин суугчдын мэдээлж буйгаар, албаны хүмүүс гол авто замуудыг түймрийн улмаас хаагаад зогсохгүй хотын оршин суугчдад угаалгын өрөөний угаалтуур, ванн болон хувингууддаа ус нөөцлөх уриалга гаргажээ. Ингэснээр тэд гал түймэр ойртох үед галыг унтрааж, өөрсдөө ус уух боломжтой болно хэмээн үзжээ.

Австралийн нийслэлийн нутаг дэвсгэрийн албанаас (ACT) Баасан гариг (2020.01.31)-т онц байдал зарласан бөгөөд Ням гариг (2020.02.01)-т тохиох хэт халуунаас болж хүмүүс амь насаа алдах вий хэмээн болгоомжилж байна. Одоогийн байдлаар гал түймэр нийслэлийн нийт талбайн 20 хувийг хамраад байгаа бөгөөд 20 гаруй айл өрх шатжээ.

Өнгөрсөн Бямба гаригт агаарын хэм цельсийн +40 градуст хүрч, нийслэл Канберрагийн өмнөд хэсэгт гал түймэр хүрсэн ажээ. Тус хотын захирагч Андрью Барр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ түймэр хэдэн өдрөөр, хэдэн долоо хоногоор үргэлжилж магадгүй. Галын аюул бидний өмнө байна” хэмээжээ. Хамгийн сүүлд нийслэл Канберрад 2003 онд гал түймэр дэгдэж, нэг өдрийн дотор 500 гаруй байшин, дөрвөн хүний амь насанд хүрч байсан аж.

Есдүгээр сараас хойш үргэжилсэн түймрийн улмаас Австралид хамгийн багадаа 33 хүн амь насаа алдаж, олон мянган хүн гэр оронгүй болжээ. Мөн 110 мянган дөрвөлжин километр талбай шатаж, нэг тэрбум хол давсан ан амьтад үхэж үрэгдээд байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: metro.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж