Палестин: Израиль болон АНУ-аас бүх харилцаагаа тасалж байна | News.MN

Палестин: Израиль болон АНУ-аас бүх харилцаагаа тасалж байна

Палестин: Израиль болон АНУ-аас бүх харилцаагаа тасалж байна

Палестин: Израиль болон АНУ-аас бүх харилцаагаа тасалж байна

Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас өнгөрсөн Бямба гариг (2020.02.01)-т аюулгүй байдлаа хангах үүднээс Израиль болон АНУ-аас бүх харилцаагаа таслаж байна хэмээн мэдэгджээ. Тэрбээр энэ тухай Каирт болсон Арабын улсуудын холбооны /АУХ/ гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын шуурхай хуралдааны үеэр мэдэгдсэн байна.

Махмуд Аббас хэлэхдээ “Өмнө нь би Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон АНУ-ын Тагнуулын төв газрын даргад хоёр захидал илгээсэн. Түүнд байгуулсан хэлэлцээр болон олон улсын хууль тогтоомжийг няцаасантай холбоотойгоор Израиль болон АНУ-аас бүх харилцаагаа, ялангуяа аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг зогсоож байгаагаа мэдэгдсэн. Израилчууд эзлэн түрэмгийлэгч гүрний хувьд хариуцлага хүлээх ёстой” гэжээ.

Аббасын хэлснээр, Нетаньяху "энх тайванд итгэдэггүй, Ослогийн гэрээг үгүйсгэсэн хүн бөгөөд Израилийн Ерөнхий сайд Ижак Рабин 1995 онд алагдсанаас хойш энх тайван тогтоох үйл явцад ахиц гараагүй байна. Палестины эрх баригчдын гаргасан хүсэлтийн дагуу, АУХ-ны Гадаад хэргийн сайд нарыг Бямба гаригт Египетийн нийслэл Каир хотод яаралтай хуралдуулж, Ойрхи Дорнодын байдлыг зохицуулах АНУ-ын төлөвлөгөөг хэлэлцжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын боловсруулсан уг төлөвлөгөөнд үндэслэн Израилтай хэлэлцээ хийх бүх боломжийг Аббас урьд нь няцаасан билээ.

Яаралтай хуралдааны үеэр Палестины удирдагч АНУ-ын төлөвлөгөөнөөс татгалзсан шалтгаанаа тайлбарлажээ. "Энх тайвны төлөвлөгөө нь олон улсын байгууллагуудад элсэхгүй байх, газар нутаг, тусгаар тогтнол, олон улсын шийдвэрээс татгалзахыг шаардаж байна. Түрэмгий эрх баригчид шинэ суурин барих нэрээр өдөр бүр Палестины байшин барилгыг нурааж байна. Би Америкийн энхийн төлөвлөгөөг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй" хэмээн хэлжээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Himler 2020-02-02 68.226.67.57

Juduud hogiin shaarnuud daa ISIS israil ruu dain zaralsan Odoo saihan daa Muusain JUD uudiig amar bailganaa estoi JUDuudiig hydaad bai alaad bai hariuthlagii n bi uurne

Avatar

RRRR 2020-02-02 202.9.40.138

Их хотын төв Макс ХХК-ын 220к хотхонд 123м2 4 өрөө яаралтай хямд худалдана дулаан зогсоол бэлгэнд.. 8869-8877
Сүхбаатарын талбайгаас 500м2

Avatar

21 2020-02-02 202.55.191.130

Palestiniig eserguutsej baigaa balai Mongolchuudad handaj helehed ta nar isrealiig huleen zuvshuurch bainaa gedeg Uvur Mongol buriadiig Hyatad Oros 2 avsaniig huleen zuvshuurch baigaa gsen ug huchtei n huchguigee deeerelhej bolnoo gej demjij baina gsen ug

Avatar

зочин 2020-02-02 202.9.47.2

2 -р дайны дараа Еврейчүүдыг ирхэд нь Арабын феодалууд ,, миний газар,, гээд л баахан газар тэдэнд зарсан . Дараа нь баахан тэнэмэл Арабууд цуглаад ,, үгүй бидны газар ,, гээд л эцэс төгсгөлгүй маргаан дэгдсэн юм гэнэлээ … Энэ хэрүүлээс нь ашиг олдог бүлэг луйварчид ч бий болсон гэсэн ..дуусахгүй хэрүүл биз ..

Avatar

Зочин 2020-02-02 83.249.49.214

pALESTIN GJ balai terrostuudiig ustgah htei bhaa

Avatar

Зочин 2020-02-02 122.201.21.102

Дэлхийн 2-р дайны дараа Израйль улсыг Палестины нутаг дэвсгэр дээр НҮБ байгуулахаар шийдвэрлэхдээ Палестинчуудын эрхийг мөн хамгаалахаар тохиролцсон. Тэрнээс хойш өдөр болгон Израйлууд Палестинчуудын газрыг булааж, колончлол хийж байна. Эсэргүүцхээр терористоор нь дуудаад буудчина. Чиний гэрт орж ирээд хөөж гаргаад хаячихвал чи лав инээгээд зүгээр суухгүй л байх.

Avatar

Ovgon 2020-02-02 192.82.71.111

Palistine gej uls ene delhiid hezeech baigaagui, hoishid ch baih uchirgui. Palistinii arabuud bol evrei nariin nutagt suuld irj suurishsan bulaan ezlegch nuudelchin arabuud. Islamiin ornuud tiim l ih palistinchuudad hairtai yum bol tedniig huvaagaad avch Irgenee bolgoj bolno shde.

Avatar

Hvh tolbot mongol 2020-02-02 202.9.47.0

Odoo bvr delhiin gazryn zuragzohiodog boloh ni vneheerhvh tengerees zayataitengeriin tashuur yum bainaa bid chini

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж