Хятадад коронавирусийн хажуугаар шувууны ханиад дэгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.02.02-нд нийтлэгдсэн

Хятадад коронавирусийн хажуугаар шувууны ханиад дэгдлээ

Хятадад коронавирусийн хажуугаар шувууны ханиад дэгдлээ

Коронавирусийн халдвараар олон мянган хүн өвчилж, зуу зуун хүн амиа алдах зуур Хятад улсад өөр нэгэн шинэ төрлийн өвчин дэгдэж эхэлжээ. Одоогийн коронавирусийн голомт болсон Хубэй мужтай хил залгаа Хунань мужид “H5N1” шувууны ханиадны вирус тарж эхэлсэн тухай тус улсын эрх баригчид мэдээлсэн байна.

Энэхүү вирус нь Шаоянь хотын Шуанчинь дүүргийн нэг фермд илэрсэн бөгөөд тус фермийн 7850 тахианаас 4500 нь уг вирусийн халдвараар үхээд байгаа аж. Түүнчлэн халдвар тарсны дараа орон нутгийн эрх баригчид нийт 17828 шувууг устгалд оруулжээ.

Хэдийгээр хүнд халдсан тохиолдол илрээгүй байгаа ч шувуунаас хүнд халдах боломжтой аж. Анх 1996 онд Хятадад илэрч байсан “H5N1” вирус нь маш ховор тохиолдолд хүнээс хүнд халддаг байна. Гэхдээ хүнээс хүнд халдсан тохиолдолд үхлийн аюултай аж. 2003-2019 онд дэлхий дахинд H5N1” вирусийн халдвар авсан 861 хүнээс 455 нь нас барсан нь уг халдвар хэр аюултайг илтгэж байна.

Эх сурвалж: SCMP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
БурууБуруу
16
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж