БНХАУ-аас ирж буй гадаад иргэдийг Монгол Улсад нэвтрүүлэхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2020.02.02-нд нийтлэгдсэн

БНХАУ-аас ирж буй гадаад иргэдийг Монгол Улсад нэвтрүүлэхгүй гэв

БНХАУ-аас ирж буй гадаад иргэдийг Монгол Улсад нэвтрүүлэхгүй гэв

Улаанбаатар-Эрээн чиглэлд зорчигчийн галт тэргээр Монгол Улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болсон байна. Улаанбаатар төмөр замаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл дээрх чиглэлд иргэд зорчихгүй юм.

Мөн Бээжин-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатар чиглэлд БНХАУ-ын иргэд болон тус улсаас ирж буй гадаад иргэдийг тээвэрлэхгүй ба Монгол Улсад нэвтрүүлэхгүй болсныг мэдэгджээ. Харин орон нутгийн бүх чиглэлд зорчигчийн галт тэрэг цагийн хуваарийн дагуу хэвийн аялах бөгөөд цахимаар олон улсын тасалбар худалдахгүй болохыг анхааруулав.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж