2, 7-гоор төгссөн улсын дугаартай автомашины татварыг энэ сард төлнө | News.MN

2, 7-гоор төгссөн улсын дугаартай автомашины татварыг энэ сард төлнө

2, 7-гоор төгссөн улсын дугаартай автомашины татварыг энэ сард төлнө

2, 7-гоор төгссөн улсын дугаартай автомашины татварыг энэ сард төлнө

Таны автомашины улсын дугаар 2 болон 7-гоор төгссөн бол энэ сард багтаан татвараа төлөх ёстой. Иймд та тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой.

Мөн энэ жилээс төрийн зарим үйлчилгээг "Ebarimt.mn" сайтаар дамжуулан үзүүлж эхэлсэн бөгөөд энэхүү сайт, аппликейшныг ашиглан автомашины татвараа төлөх боломж бүрджээ.

Та автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулж болно.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж