Засгийн газраас БНХАУ-тай хиллэсэн хилийн боомтуудыг гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд хаах шийдвэр гаргасан. Гэхдээ Монгол Улсын экспорт, импорт зогсохгүй юм. Тэр дундаа нүүрсний экспорт хийж буй компани, аж ахуйн нэгжүүд коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстойг анхааруулсан билээ.
Энэ дагуу “Гашуунсухайт Авто Зам” ХХК нүүрс тээврийн жолооч нарт амны хаалт, гар ариутгагч бодис, резин бээлий үнэ төлбөргүй олгож, халдвараас урьдчилан сэргийлэх анхан шатны зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулжээ.
Түүнчлэн гэрээт цагдаагийн хэлтэс, Гашуунсухайт Хилийн цэрэг, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан албан хаагч, хилийн бүсийн засмал болон шороон замын жолооч нарт амны хаалт, гар ариутгагчийг үнэ төлбөргүй тарааж, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч буй юм байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ