Дэлхийн аялал жуулчлалд хятадууд хамгийн том байр суурь эзэлдэг

Хуучирсан мэдээ: 2020.02.02-нд нийтлэгдсэн

Дэлхийн аялал жуулчлалд хятадууд хамгийн том байр суурь эзэлдэг

Дэлхийн аялал жуулчлалд хятадууд хамгийн том байр суурь эзэлдэг

Австрали улсын Квинслендэд төвтэй Коала Блю Турс хэмээх аяллын компанийн эрхлэгч, 77 настай Егертон өчигдөр CNN сайтад ярихдаа “Хятадаас Австрали руу ирэх гэж байсан жуулчид маань бүгд захиалгаа цуцалчихлаа. Би хоёрдугаар сар гэхэд 15 захиалагчаа алдчихлаа. Хятадууд миний бизнесийн 10-20 хувийг бүрдүүлдэг. Засгийн газар үнэхээр бидний алдах орлогыг болон энэ салбарт нөлөөлөх нөлөөллийг сайн ойлгохгүй байна гэж би бодож байна. Хятадууд бол бидний хилийн чанад дахь хамгийн том зах зээл шүү дээ” хэмээжээ.

Gold Coast буюу Алтан эрэг нь Австрали улсын хамгийн их хятад жуулчин очдог газар ба 2019 онд л гэхэд тэндээс 1.6 тэрбум ам.долларын ашиг олжээ. Өнгөрсөн 2019 онд Австрали улсад нийтдээ 9.4 сая жуулчин очсоноос 7.96 сая нь хятад жуулчин байсан бөгөөд тэд 21.95 тэрбум ам.долларын орлого оруулсан байна.

Хятад улс нь дэлхийн аялал жуулчлалд томоохон байр суурь эзэлж байна. 2000 он гэхэд 4.5 сая хятад жуулчин байсан бол 2018 онд энэ тоо 150 сая болтлоо өсчээ. Мөн 2020 онд ч гэсэн энэ тоо өсөх төлөвтэй байна. Учир нь Хятад улсад гадаад паспорт эзэмшигчдийн тоо одоо байгаагаас 10 хувь өссөн тухай мэдээллээ. Дэлхий даяар жилд нийт 1.7 триллион ам.долларыг аялал жуулчлалд зарцуулдаг бол хятадууд үүний 16 хувь буюу 277 тэрбум ам.долларыг зарцуулдаг байна.

Одоогийн байдлаар United, American, Delta, British Airways, KLM, Air Canada, Lufthansa зэрэг томоохон авиа компаниуд их газрын Хятадаас нислэг үйлдэхээ зогсоогоод байна. Мөн Хонгконг, Макао, Монгол, Хойд Солонгос, Орос зэрэг улсууд хэсэгчлэн болон бүтнээр нь хилээ хаагаад байгаа юм. Аяллын хоригоос болоод аялал жуулчлалын компаниудын захиалга 6.8 хувиар буурчээ. Ази-Номхон далайн аялал жуулчлалын 51 хувийг хятадууд бүрдүүлдэг байсан ч коронавирусийн тархалтаас болж унаж, 30 хувьд хүрсэн тухай мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж