Евразийн орчин үеийн хөгжмийн зохиолчдын IV наадам ОХУ-ын Саха улсад энэ сарын 25-нд болно. Тус наадамд тоглох найман бүтээлийн нэг нь Консерваторын багш, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийнх аж. Тэрбээр их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Харанхуй хад” киноны хөгжмийг бүтээсэн билээ.
Түүнээс сэдэвлэн симфони, сюит туурвиснаа наадмын зохион байгуулагчдад илгээснийг ийнхүү эгшиглүүлэх болжээ. Уг наадамад ОХУ, Монгол, Молдав, Беларусь, Норвегийн хөгжмийн зохиолчдын бүтээлийг тус улсын Филармонийн симфони найрал хөгжим маэстро Н.Базалевагийн удирдлагаар тоглох юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ