Нөөцийн мах бэлтгэх ажилд 52.3 тэрбум төгрөг зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.02-нд нийтлэгдсэн

Нөөцийн мах бэлтгэх ажилд 52.3 тэрбум төгрөг зарцуулжээ

Нөөцийн мах бэлтгэх ажилд 52.3 тэрбум төгрөг зарцуулжээ

Нийслэл энэ оны хавар 20 мянган тонн мах бэлтгэн нөөцлөхөөр төлөвлөсөн. Одоогоор нийслэлчүүдийн хэрэгцээнд 13.886 тонн махыг 52.3 тэрбум төгрөгөөр бэлтгээд байна. Үүний 10805.5 тонныг арилжааны банкны эх үүсвэрээр, 1300 тонн махыг өөрийн хөрөнгөөр, 545 тонныг Хөдөө аж ахуйн биржийн шугамаар нийт 14 ААН бэлтгэжээ.

Нөөцөлсөн махыг жижиглэнгээр худалдах хүнсний дэлгүүртэй гэрээ байгуулж, НӨАТ, нэгдсэн бар кодтой болгохыг холбогдох албаныханд даалгасан байна.

Засгийн газрын 2012 оны 53 дугаар тогтоолын дагуу 2019-2020 оны хаврын хэрэгцээнд зориулан мах бэлтгэн нийлүүлэх ажлыг ХХААХҮЯ арилжааны банкаар дамжуулан аж ахуйн нэгжид зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, шаардагдах зээлийн хүүгийн зардлыг сайдын багцад тусгаж, зохион байгуулж буй билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж