Мадридын дербиг Карим Бензема шийдлээ

Хуучирсан мэдээ: 2020.02.02-нд нийтлэгдсэн

Мадридын дербиг Карим Бензема шийдлээ

Мадридын дербиг Карим Бензема шийдлээ

Испанийн хөлбөмбөгийн Ла лигийн 22-р тойрог өчигдөр /2020.02.01/ эхэллээ. Энэ тойргийн нэгэн гал гарсан тоглолт Реал Мадрид болон Атлетико Мадрид багуудын хооронд болжээ. Реал Мадрид клубын 81 мянган хүний суудалтай Сантиаго Бернабеу цэнгэлдэхэд болсон уг тоглолтод талбайн эзэд Франц довтлогч Карим Бенземагийн ганц гоолын ачаар мөнхийн өрсөлдөгчөө ялав.

Тоглолтын агуулгын хувьд Реал Мадрид клуб 65 хувьтай бөмбөг эзэмшиж хаалга руу 16 удаа цохин, дөрөв нь хаалгаа оносон бол өрсөлдөгч Атлетико Мадрид клуб хаалгаа ганцхан удаа оносон цохилт хийжээ. Ийнхүү Реал Мадрид клуб Испанийн Ла лигийг 49 оноотой тэргүүлж байгаа бол Атлетико Мадрид клуб 36 оноотой зургаадугаар байрт бичигдэж байна.

Мөн энэ жил 32 настай К.Бензема 13 гоолтой мэргэн буучдын жагсаалтанд 14 гоолтой Лионель Мессигийн ард хоёрдугаарт бичигдэж явна. Зинедине Зиданы Реал Мадрид клуб ийнхүү сүүлийн 21 тоглолтондоо хожигдоогүй амжилттай байгаа ба найм дараалан ялаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж