"Коби Брайантад 'Роки' шиг хөшөө барих хэрэгтэй" | News.MN

"Коби Брайантад ‘Роки’ шиг хөшөө барих хэрэгтэй"

"Коби Брайантад ‘Роки’ шиг хөшөө барих хэрэгтэй"

"Коби Брайантад ‘Роки’ шиг хөшөө барих хэрэгтэй"

Сагсан бөмбөгийн домгуудын нэг Коби Брайантын үхэл өнгөрөгч долоо хоногт дэлхий нийтийг цочроосон үйл явдал байлаа. Дэлхий даяар түүний олон сая хөгжөөн дэмжигч болон ойр дотны хүмүүс нь түүнийг хүндэтгэж, сэтгэлийн үг болон захидлаа илгээсээр байна. Тэдний нэг бол Холливудын алдарт жүжигчин Сильвестр Сталлоне байв. Тэрбээр Филадельфиа хот хайртаа хүүдээ “Роки” хөшөөний хажууд хөшөө барьж өгөхийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Коби Брайант хэзээ ч Филадельфиа 76ers багийн тоглож байгаагүй ч тэрбээр Филадельфиа хотод өсч, мөн түүнчлэн тус хотын Лоуэр Мерион ахлах сургуульд суралцаж байсан юм. Хүмүүс ч түүнийг “Роки” хөшөөний хажууд хөшөөгөө бариулах эрхтэй хэмээн үзэж байгаа бөгөөд Сильвестр Сталлоне зөвшөөрч байгаа ажээ. Сильвестр Сталлоне энэ тухай ярихдаа “Маргаангүй тэр хөшөө бариулах эрхтэй хүн” хэмээжээ.

Мөн өчигдөр болсон Лос-Анжелос Лэйкерс болон Портланд Трэйлблэйзерс багуудын тоглолтын өмнө Леброн Жэймс Коби Брайантыг дурсан “Энэ бол 20 жилийн цус, хөлс, нулмис, гэмтсэн бие, уналт, босолт, бүх зүйл, тоолж баршгүй их цаг, агуу байх гэсэн түүний шийдэмгий байдлын баярын ёслол. Өнөөдөр бид энд 18 настайдаа ирээд 38 настайдаа зодог тайлсан магадгүй сүүлийн гурван жилийн хамгийн шилдэг аав байсан хүүгийн баярыг тэмдэх гэж ирлээ” хэмээжээ. Үүнээс гадна NBA буюу Хойд Америкийн сагсан бөмбөгийн холбоонд Коби Брайантын дүрийг шинэ логогоо болго гэсэн гурван сая гаруй хүсэлт иржээ.

ЭХ СУРВАЛЖ: unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-02-02 202.21.100.210

lakers ийн сагсан бөмбөгийн ордоны гадаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж