БНСУ дахь монголчууд 10 мянган амны хаалт аян эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.02-нд нийтлэгдсэн

БНСУ дахь монголчууд 10 мянган амны хаалт аян эхлүүлжээ

БНСУ дахь монголчууд 10 мянган амны хаалт аян эхлүүлжээ

БНСУ-д ажиллаж, амьдарч буйгаа монгол иргэд "10 мянган ширхэг амны хаалт цуглуулах аян" санаачилжээ. Тэдний цуглуулсан 3700 амны хаалт Монголд ирсэн байна.

Түүнээс эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудын шуурхай мэдээний сэтгүүлч, зураглаачдад эхний ээлжинд олгожээ. Дараагийн ээлжийн амны хаалтыг эхчүүд, хүүхдүүд болон захын хорооллын эрсдэлт бүлгийн иргэдэд тараахаар төлөвлөж байгаа аж.

Түүнчлэн Монгол-Солонгосын коллежийн оюутнууд стандартын шаардлага хангасан 900 ширхэг амны хаалт хийж, Эрүүл мэндийн яаманд бэлэглэснийг өндөр настнууд, эрсдэлт бүлгийн хүн амд тараана гэж Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн билээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж