ХӨСҮТ: Уханиас ирсэн 59 хүний шинжилгээний хариу гараагүй

Хуучирсан мэдээ: 2020.02.02-нд нийтлэгдсэн

ХӨСҮТ: Уханиас ирсэн 59 хүний шинжилгээний хариу гараагүй

ХӨСҮТ: Уханиас ирсэн 59 хүний шинжилгээний хариу гараагүй

Засгийн газар шинэ коронавирусийн дэгдэлтийн улмаас БНХАУ-ын Ухань хотод хорио цээрийн дэглэмд ороод байсан 31 иргэнээ өчигдөр /2020.02.01/ эх оронд нь авчирч, нисэх багийн гишүүд, инжeнeр тeхникийн ажилтан, мэргэжилтнүүд нийт 59 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад буй.

Тэдний шинжилгээний хариу өнөөдөр гарна гэж албаны хүмүүс мэдээлсэн. Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулахад шинжилгээний хариу гараагүй, 24:00 цаг болоогүй байна гэж мэдээлэв.

Ухань хотоос ирсэн оюутан, нисэх багийн гшүүд, инженер техникийн ажилтан нийт 59 хүнийг 14 хоногийн хугацаанд тусгаарлах төлөвтэй байна. Учир нь халдварт өвчний далд үе 14 хоног хүртэл үргэлжилдэг гэсэн мэдээллийг албаныхан өгч буй юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж