NFL: Ламар Жексон 2019 оны улирлын “Үнэ цэнэтэй тоглогч” боллоо

Хуучирсан мэдээ: 2020.02.02-нд нийтлэгдсэн

NFL: Ламар Жексон 2019 оны улирлын “Үнэ цэнэтэй тоглогч” боллоо

NFL: Ламар Жексон 2019 оны улирлын “Үнэ цэнэтэй тоглогч” боллоо

NFL буюу Хойд Америкийн хөлбөмбөгийн лигийн 2019 оны улирлын шилдгүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээ өчигдөр (2020.02.01) Майами хотод болж өнгөрөв. Энэ жилийн америк хөлбөмбөгийн оны “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Бальтиморе Рэванс багийн квотербек Ламар Жексон тодорлоо. Өдгөө 23 настай тэрбээр квотербекийн урагш гүйсэн ярдынхаа тоогоор NFL-ийн шинэ дээд амжилт тогтоож, мөн баг нь дивизоныхоо аварга болсон юм.

Бальтиморе Рэванс баг плэй-оффын шатанд 14-2 гэсэн амжилттай шалгарсан боловч Теннеси Титанс багт харамсалтайгаар хожигдож улирлаа дуусгасан юм. Тэрбээр 2018 оны NFL-ийн драфтын нэгдүгээр тойргийн 32 дах сонголтоор Бальтиморе Реванс багт сонгогдож байсан аж.

Өнгөрсөн жилийн “Үнэ цэнэтэй тоглогч” шагналын эзэн Патрик Махомес маргааш Канзас Сити Чифс багтайгаа “Супер Боул”-ын төлөө Сан Франциско 49ers багтай тоглох юм.

2019 оны NFL-ийн шилдгүүд:

Шилдэг залуу тоглогч: Сан Франциско 49ers багийн хамгаалагч Ник Боса

Шилдэг хамгаалагч : Нью Ингленд Пэтриотс багийн булангийн хамгаалагч Стефон Гильморе

Шилдэг залуу довтлогч: Aризона Кардиналс багийн квотербек Кайлер Mюррей

Шилдэг довтлогч: Нью Орлеанс Сэйнтс жигүүрийн хүлээн авагч Mайкл Томас

Шилдэг залуу хамгаалагч: Сан Франциско 49ers багийн хамгаалагч Ник Боса

Оны шилдэг эргэн ирэлт: Tеннеси Tитанс багийн квотербек Райн Tаннехилл

Оны шилдэг дасгалжуулагч: Бальтиморе Рэванс багийн дасгалжууулагч Жон Харбаув

Оны үнэ цэнэтэй тоглогч: Бальтиморе Рэванс багийн квотербек Ламар Жексон

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж