NFL буюу Хойд Америкийн хөлбөмбөгийн лигийн 2019 оны улирлын шилдгүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээ өчигдөр (2020.02.01) Майами хотод болж өнгөрөв. Энэ жилийн америк хөлбөмбөгийн оны “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Бальтиморе Рэванс багийн квотербек Ламар Жексон тодорлоо. Өдгөө 23 настай тэрбээр квотербекийн урагш гүйсэн ярдынхаа тоогоор NFL-ийн шинэ дээд амжилт тогтоож, мөн баг нь дивизоныхоо аварга болсон юм.
Бальтиморе Рэванс баг плэй-оффын шатанд 14-2 гэсэн амжилттай шалгарсан боловч Теннеси Титанс багт харамсалтайгаар хожигдож улирлаа дуусгасан юм. Тэрбээр 2018 оны NFL-ийн драфтын нэгдүгээр тойргийн 32 дах сонголтоор Бальтиморе Реванс багт сонгогдож байсан аж.
Өнгөрсөн жилийн “Үнэ цэнэтэй тоглогч” шагналын эзэн Патрик Махомес маргааш Канзас Сити Чифс багтайгаа “Супер Боул”-ын төлөө Сан Франциско 49ers багтай тоглох юм.
2019 оны NFL-ийн шилдгүүд:
Шилдэг залуу тоглогч: Сан Франциско 49ers багийн хамгаалагч Ник Боса
Шилдэг хамгаалагч : Нью Ингленд Пэтриотс багийн булангийн хамгаалагч Стефон Гильморе
Шилдэг залуу довтлогч: Aризона Кардиналс багийн квотербек Кайлер Mюррей
Шилдэг довтлогч: Нью Орлеанс Сэйнтс жигүүрийн хүлээн авагч Mайкл Томас
Шилдэг залуу хамгаалагч: Сан Франциско 49ers багийн хамгаалагч Ник Боса
Оны шилдэг эргэн ирэлт: Tеннеси Tитанс багийн квотербек Райн Tаннехилл
Оны шилдэг дасгалжуулагч: Бальтиморе Рэванс багийн дасгалжууулагч Жон Харбаув
Оны үнэ цэнэтэй тоглогч: Бальтиморе Рэванс багийн квотербек Ламар Жексон
Холбоотой мэдээ