Цагаан сарын баярын гоёлд нэг өрх 2.2 сая төгрөг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2020.02.02-нд нийтлэгдсэн

Цагаан сарын баярын гоёлд нэг өрх 2.2 сая төгрөг зарцуулна

Цагаан сарын баярын гоёлд нэг өрх 2.2 сая төгрөг зарцуулна

Коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газрын 30 дугаар тогтоолын дагуу Улсын онцгой комиссоос сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, цагаан сараар иргэд хол зорчихгүй, олноороо цуглахгүй, гэр бүлийн хүрээндээ тэмдэглэхийг зөвлөж байгаа юм.

Үндэсний статистикийн хорооноос хоёр дахь жилдээ явуулсан “Цагаан сар ба эдийн засаг” хэмээх судалгааны дүнгээр 2020 онд Монгол Улсын нийт өрхийн 64% нь Цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлж, нэг өрх дунджаар 2.2 сая төгрөгийг идээ цагаа, гарын бэлэг, баярын гоёлд зарцуулна гэж тооцжээ. Өөрөөр хэлбэл, ойролцоогоор 1.2 их наяд төгрөг зах зээлийн эргэлтэд орох нь. Энэхүү судалгааг хийхдээ Монголбанкнаас гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний үзүүлэлт, Хүнсний бараа, ундаа, усны хэрэглээний үнийн индексийг түлхүүр үзүүлэлт болгон сонгосон байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж