Коронавирусийн халдварын голомт болох БНХАУ-ын Ухань хотоос иргэдээ шилжүүлж явсан Туркийн нисэх онгоц Улаанбаатарт түр газарджээ. Нисэх онгоц өнгөрсөн Бямба гариг (2020.02.01)-ийн 15:00 цагт Монгол Улсын нийслэл Улаанбаатарт шатахуун цэнэглэх зорилгоор түр газардаж, нэг цаг орчим болсны дараа ниссэн тухай Туркийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
Туркийн зэвсэгт хүчний ачаа тээврийн нисэх онгоц өчигдөр /2020.02.01/ Ухань хотоос 42 хүн тээвэрлэн Анкарад хүргэсэн байна. Тэдгээрийн 32 нь Туркийн иргэд байсан бол үлдсэн 10 нь Азербайжан, Албани, Гүржийн иргэд байжээ.
Тус улсын нисэх онгоц Ухань хотод очихдоо засгийн газрынхаа тусламжийн барааг хүргэж, нийт 48 иргэнээ нүүлгэн шилжүүлэх санал тавьснаас зургаа нь өөрийн хүсэлтээр Уханьд үлдсэн байна. Ухань хотоос ирсэн иргэдийг Анкарагийн эмнэлэгт 14 хоног тусгаарлах юм байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ