Угаар мэдрэгчийн зайг салгаснаас бага насны хүүхэдтэйгээ угаартжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.02-нд нийтлэгдсэн

Угаар мэдрэгчийн зайг салгаснаас бага насны хүүхэдтэйгээ угаартжээ

Угаар мэдрэгчийн зайг салгаснаас бага насны хүүхэдтэйгээ угаартжээ

Угаарын хийн хордлогоос иргэдээ хамгаалахаар Засгийн газраас гэр хорооллынхонд утаа мэдрэгч үнэгүй тараах шийдвэр гаргасан. Нийт 3.2 тэрбумын үнээр БНХАУ-аас захиалан авчирч буй утаа мэдрэгчийг айлуудад суурилуулахдаа хамгийн их хүн амтай хороодыг сонгож, эхний ээлжинд 70 мянган ширхэгийг тараагаад буй. Гэхдээ иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулсан ч угаартах тохиолдол гарч байгаа юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга С.Даваасүрэнгийн хэлснээр угаартсан, толгой эргэж, дотор муухайрсан шалтгаанаар Хордлогын яаралтай тусламжийн төвд хандсан эмэгтэй угаарын хий мэдрэгч тасралтгүй дуугарахаар нь төхөөрөмжийн зай хураагуурыг салгаснаас бага насны хүүхдийн хамт угаартсан тохиолдол гарчээ. Энэ мэтчилэн иргэд угаарын хий мэдрэгч төхөөрөмжтэй буруу харьцсанаас болж эрүүл мэнд, амь насаа алдах эрсдэлтэй гэдгийг албаны хүмүүс санууллаа. Хэрэв угаарын хий мэдрэгч төхөөрөмж дуугарч эхэлсэн бол түргэн дуудахаасаа өмнө гэртээ агаар сэлгэлт хийх хэрэгтэй аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж