Төвөдийн бурханы шашны тэргүүн XIV Далай лам сүүлийн үед дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа коронавирусээс сэргийлэхийн тулд Цагаан дарь эхийн зүрхэн тарнийг байнга унших хэрэгтэй гэж зөвлөжээ. Тэрбээр энэ тухай "Сохраним Тибет" санд үг хэлэхдээ дурджээ. Далай лам "Коронавирусээс сэргийлэх нэг арга нь Цагаан дарь эхийн зүрхэн тарни. Энэ тарни нь гэнэтийн, цаг бусын аюулт өвчнөөс гэтэлгэдэг. Тарнийг байнга уншсанаар сэтгэл санаа тайвширч, бие махбодын үйл ажиллагаа сайжирдаг" гэж ярьжээ.
Эх сурвалж: lenta.ru
Холбоотой мэдээ