АНУ: БНХАУ-д зорчсон гадны иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй | News.MN

АНУ: БНХАУ-д зорчсон гадны иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй

АНУ: БНХАУ-д зорчсон гадны иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй

АНУ: БНХАУ-д зорчсон гадны иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй

Цагаан ордноос өнөөдөр /2020.02.01/ хэвлэлийн мэдээлэл хийх үеэр Д.Трампын Засаг захиргаанаас коронавирусын тархалт эрс нэмэгдэж буйтай холбогдуулан тус улсад эрүүл мэндийн талаар олон нийтийн дунд онцгой нөхцөл байдал (public health emergency) зарлалаа.

АНУ-ын иргэд БНХАУ-ын Хубэй мужид сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчоод эх орондоо буцаж ирж буй тохиолдолд 14 хоногийн турш эрүүл ахуйн шаардлага хангах хорионд байна.

Харин АНУ-ын иргэний гэр бүлийн гишүүн болон тус улсын байнгын оршин суугч статустай иргэдээс өөр бусад орны гадаадын иргэд сүүлийн 14 хоногийн дотор БНХАУ-д зорчсон бол тус улсын хилээр нэвтрүүлэхгүй. Энэхүү 14 хоногийн хугацааг энэ 2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 17.00 цагаас тооцож эхэлнэ гэж АНУ-ын Эрүүл мэндийн сайд Алекс Азар мэдэгдэв.

Delta авиакомпанийн зүгээс энэ оны хоёрдугаар сарын 6-наас дөрөвдүгээр сарын 30 хүртэл БНХАУ-ын чиглэлд хийх бүх нислэгээ цуцалсан тухай мэдэгдсэний дараа British Airways, Air Seoul, Lion Air, Lufthansa Group, Cathay Pacific, Finnair, Air Asia, Air India, Air Canada, All Nippon Airways, Asiana Airlines, Korean Air авиакомпаниуд Хятадын чиглэлд хийх зарим нислэгээ мөн хугацаагаар цуцалж эхлээд байна.

Эх сурвалж: Монгол Улсаас Сан-Франциско хотод суугаа Ерөнхий Консулын газар

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж