Ирэх Даваа гаригт буюу хоёрдугаар сарын 03-нд тэтгэвэр олгоно. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн мэдээлж буйгаар тэтгэврийн зээлтэй байсан иргэд Даваа гаригаас тэтгэврээ бүтэн авах боломжтой юм. Үүнээс гадна, нэгдүгээр сард ахмадуудын тэтгэврээс зээлийнх нь дүнг суутгасан байсныг нь хоёрдугаар сарын тэтгэвэр дээр нь нөхөн олгох юм.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор иргэдийг аль болох банк руу очиж, дараалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна. Мөн санхүүжилт нь дуусчихна, авч амжихгүй байх гэсэн эрсдэл байхгүй бөгөөд сар бүрийн эхний долоо хоногийн Даваа гаригт тэтгэвэр авагчийн харилцах дансанд нь тэтгэвэр нь шууд шилжин ордог аж. Иймээс аль болох картаар үйлчлүүлэх, амны хаалт хэрэглэхийг зөвлөжээ.
А.АНИР
Холбоотой мэдээ