Домогт тамирчин Коби Брайант болон түүний бяцхан охин нисдэг тэрэгний ослоор өөд болсноос хойш Кобе болон түүний гэр бүлийн тухай элдэв сенсаци, яриа огцом ихэссэн билээ. Түүнээс болж Кобигийн гэр бүлийнхэн нууцлал, орон зай хүсч байгаагаа илэрхийлж байна.
Тодорхойгүй эх сурвалжуудын мэдээлэл болон цахим орчинд тархсан цуурхалуудын аль нь ч Кобигийн гэр бүлтэй хамаагүй хэмээн Коби компанийн ерөнхийлөгч Молли Картер мэдэгджээ.
Тэрбээр "Домогт тамирчин болон түүний гэр бүл, онгоцонд хамтдаа суухгүй гэсэн гэрээ зэрэг хувийн зүйлсийн тухай дур мэдэн ярих эрх хэнд ч байхгүй. Хүнд хэцүү, эмгэнэлт энэ цаг үед хэвлэл мэдээллийнхэн хүндэтгэлтэй, хариуцлагатай байхыг хүсч байна. Тарааж байгаа бүх мэдээлэл гэр бүлд зөвхөн зовлон л нэмж байна" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: CNN.COM
Холбоотой мэдээ