Ерөнхийлөгч Трамп нэгдүгээр сарын 31-нд дахин өөр зургаан оронд аялах, зорчихыг хориглосон шийдвэр гаргажээ. Зарим хүмүүс энэхүү хоригийг Трампын лалын шашинтнуудыг нутгаасаа хөөх гэсэн оролдлого хэмээн шүүмжилж байна.
Аялахыг хориглосон зургаан орон нь Нигер, Эритри, Танзани, Судан, Киргиз, Мьянмар(Бурма) (АНУ-д туслалцаа үзүүлсэн цагаачид үл хамаарна) нар юм.
Гурван жилийн өмнө Ерөнхийлөгч Трампын хэрэгжүүлсэн анхны ажлуудын нэг нь нисэх онгоцны буудал дээрх эмх замбараагүй байдлаас үүдсэн бас нэг аялалын хориг байсан юм.
Өмнө нь мөрдөгдөж байсан хориг буюу Иран, Ливи, Сомали, Сири, Йемен, Венесуэль, БНАСАУ долоон орноос АНУ-д нэвтрэхийг хязгаарладаг нь мөн хэвэндээ үлдэх гэнэ.
2018 оны үзүүлэлтээс дүгнэхэд шинэ хориг 12.5 мянган хүнд шууд нөлөөлөх бололтой. Мөн энэхүү хориг нь цагаачлалын визэнд хамаарах ч оюутан, түр зочин, дүрвэгсдэд хамаарахгүй гэнэ. Шинэ хориг хоёрдугаар сарын 22-ноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх бөгөөд аль хэдийн замдаа гарсан жуулчдад хамаарахгүй аж.
Эх сурвалж: cnn.com
Холбоотой мэдээ