Зукерберг: Фэйсбүүк хэт их цензурээ багасгана | News.MN

Зукерберг: Фэйсбүүк хэт их цензурээ багасгана

Зукерберг: Фэйсбүүк хэт их цензурээ багасгана

Зукерберг: Фэйсбүүк хэт их цензурээ багасгана

Марк Зукерберг "Фэйсбүүк хичнээн эсэргүүцэлтэй тулгарсан ч үг хэлэх эрх чөлөө зэрэг журмуудыг баримталсаар байх болно" хэмээж байна.

Тэрбээр Ютад болсон "Silicon Slopes" технологийн уулзалт дээр "Энэ бол Фэйсбүүкийн шинэ бодлого. Шинэ бодлого олон хүнийг бухимдуулах байх. Гэхдээ үнэндээ өмнөх бодлого маань ч олон хүний дургүйцлийг хүргэж байсан. Тиймээс зүгээр л арай өөр зүйл хийж үзье" хэмээн ярьсан байна.

Фэйсбүүк өнөөдрийг хүртэл "хэт хурц" зураг болон бичлэг гэх мэтийг зөвшөөрдөггүй, эсвэл далдалдаг байсан ч удалгүй энэ бүхэн өөрчлөгдөж аливаа зүйлд хэт их цензур тавихаа болих бололтой.

Зукерберг "Сүүлийн үед Фэйсбүүк хэт олон зүйл дээр хэтэрхий цензуртэй хандаж байна гэсэн гомдол ихээр ирэх болсон. Энэ нь надад мэдээж таалагдахгүй байгаа" хэмээн ярьжээ. Гэхдээ тэрбээр мэдээж үүрэг хариуцлагаа ухамсарлан терроризм, хүүхдийн хүчирхийлэл зэрэг хэт буруу үлгэр дуурайл үзүүлж болзошгүй зүйлсийн эсрэг байх хэвээрээ бөгөөд цензурээ зүгээр л арилгачихалгүй арай багасгах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Paвcaл 2020-02-01 73.42.213.129

Би фэйсбүүк дээрээ ямар ч хувийн пост, зураг оруулдаггүй, нэр усаа ч тавьдаггүй. Зөвхөн юм шэйрлэх юм уу бусдын хаяг руу орж сонирхоход л хэрэглэдэг.

Avatar

Зочин 2020-02-01 66.181.178.197

Гол нь хаяг нь л хуурамч баймааргүй байна. Хуурамч хаягаар өөрсдийнхөө эсрэг, улс орноо сүйрүүлэх, нэгнийхээ нэр төрд халдаж гүтгэх улмаар гадны идэш болоод байгаа юм л даа. Facebook гадныханд зориулж хяналтаа багасгаж байгаа болохоос Америкдаа бол улам л чангалж байгаа гэдгийг сайн бод доо.

Avatar

yamar medeelel awhaa hun uuruu medne, tur shiidehguie (hulgaich) 2020-02-01 139.5.216.202

muu muuhai baigaa ch, humuus uursduu etssiin shultuur bolj, awch baigaa medeelelee haynj baih l heregtei. Hamgiin goln odoo tsagt ene niigmiin suljeenees shuultuurgui bodit medeeleliig awch, hudalch hulgaich, awilgal awch baigaa niigmiin sorogch narag elchildeg gants suwag bolj baina daa. teriin oilgoj baigaa hulgaich nar niigmiin suljeenii muug albaar hii hooson surjignuulj busdyn duug, mun bodityg medeh erhiig haah gej zutgeh umdaa!!! niigmiin suljee baihgyui baisan bol huligaach yah bsan bol?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж