Зукерберг: Фэйсбүүк хэт их цензурээ багасгана

Хуучирсан мэдээ: 2020.02.01-нд нийтлэгдсэн

Зукерберг: Фэйсбүүк хэт их цензурээ багасгана

Зукерберг: Фэйсбүүк хэт их цензурээ багасгана

Марк Зукерберг "Фэйсбүүк хичнээн эсэргүүцэлтэй тулгарсан ч үг хэлэх эрх чөлөө зэрэг журмуудыг баримталсаар байх болно" хэмээж байна.

Тэрбээр Ютад болсон "Silicon Slopes" технологийн уулзалт дээр "Энэ бол Фэйсбүүкийн шинэ бодлого. Шинэ бодлого олон хүнийг бухимдуулах байх. Гэхдээ үнэндээ өмнөх бодлого маань ч олон хүний дургүйцлийг хүргэж байсан. Тиймээс зүгээр л арай өөр зүйл хийж үзье" хэмээн ярьсан байна.

Фэйсбүүк өнөөдрийг хүртэл "хэт хурц" зураг болон бичлэг гэх мэтийг зөвшөөрдөггүй, эсвэл далдалдаг байсан ч удалгүй энэ бүхэн өөрчлөгдөж аливаа зүйлд хэт их цензур тавихаа болих бололтой.

Зукерберг "Сүүлийн үед Фэйсбүүк хэт олон зүйл дээр хэтэрхий цензуртэй хандаж байна гэсэн гомдол ихээр ирэх болсон. Энэ нь надад мэдээж таалагдахгүй байгаа" хэмээн ярьжээ. Гэхдээ тэрбээр мэдээж үүрэг хариуцлагаа ухамсарлан терроризм, хүүхдийн хүчирхийлэл зэрэг хэт буруу үлгэр дуурайл үзүүлж болзошгүй зүйлсийн эсрэг байх хэвээрээ бөгөөд цензурээ зүгээр л арилгачихалгүй арай багасгах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж