Монгол Эм Импэкс Концерны үүсгэн байгуулагдсаны 92 жилийн ойн өдөр

Хуучирсан мэдээ: 2015.10.23-нд нийтлэгдсэн

Монгол Эм Импэкс Концерны үүсгэн байгуулагдсаны 92 жилийн ойн өдөр

Өнөөдөр Монголын эм хангамжийн байгууллагын суурийг тавьсан Монгол Эм Импэкс Концерны үүсгэн байгуулагдсаны 92 жилийн ойн өдөр

1923 оны 10 дугаар сарын 23-нд их жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар Цэргийн эмнэлгийн дэргэд анхны эмийн сан байгуулагдсанаар Монгол Эм Импэкс Концерны цаашлаад Монголын эм хангамжийн байгууллагын түүх бичигдэж эхэлсэн билээ.

Монголын эмийн салбарын түүх нь Монгол Эм Импэкс Концерны түүх бөгөөд анх байгуулагдсан огноогоор нь Монголын эм хангамжийн байгууллагын өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтоод багагүй хугацаа өнгөрлөө.

2007 оныг хүртэл төрийн төвлөрсөн эм хангамжийн алба амжилттай хөгжиж, эм хангамжийн салбарын хөгжилийг өнөөдрийн түвшинд хүргэхэд Монгол Эм Импэкс Концерний оруулсан хувь нэмэр асар их юм.

Монгол Эм Импэкс Концерн нь 1923 онд анх байгуулагдсан цагаасаа эхлэн ард иргэдээ эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хангах хариуцлагатай үүргийг Монголын улсын 21 аймгийг бүхэлд нь хамарсан эм хамгамжийн найдвартай сүлжээгээрээ 2007 онд хувьчлагдах хүртэлээ дангаараа гүйцэтгэж ирсэн бөгөөд өнөөдөр ч гэсэн өмчийн хэлбэрийг үл хамаарч улс орон, ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар, нэр төртэйгээр үргэлжүүлэн гүйцэтгэж байна.

Өнөөдөр Монгол Эм Импэкс Концерн нь Монгол улсыг бүхэлд нь хамарсан салбаруудаараа дамжуулан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий үйлдвэрлэгчдийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр ард иргэддээ үйлчилж байна. 

Монгол Улсад Монгол Эм Импэкс Концерн байгуулагдсаны болон Эм хангамжийн алба үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ойг тохиолдуулан Эм хангамжийн байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчид, эмч зүйч нартаа болон Монголынхоо нийт ард иргэддээ баярын мэнд дэвшүүлж эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж