“Таван минут эерэг байхад дархлааг 5-6 цаг дэмжинэ” | News.MN

“Таван минут эерэг байхад дархлааг 5-6 цаг дэмжинэ”

“Таван минут эерэг байхад дархлааг 5-6 цаг дэмжинэ”

“Таван минут эерэг байхад дархлааг 5-6 цаг дэмжинэ”

Шинэ төрлийн коронавирусээс өөрийгөө хамгаалахын тулд хувийн ариун цэврээ сайтар сахихаас гадна дархлаагаа дэмжихийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байгаа. Харин дархлааны систем сулрахад нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг нь сэтгэлзүйн байдал аж. Тиймээс сэтгэлзүйгээ цаашлаад сэтгэл зовнилоо хэрхэн удирдах талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж.Гантулгын зөвлөгөөг хүргэе.

  • Сайтар унтаж амрах. Хүн хоногт тогтмол 6-8 цаг унтаж амрах шаардлагатай
  • Мөн чанартай хүнс, хоол хэрэглэх
  • Мэдээллийг найдвартай эх сурвалжаас авах,
  • Холбогдох байгууллагын өгч буй заавар, зөвлөгөөг дагах
  • Таван минут сэтгэлээр унах, хямрахад хүний дархлаа зургаан цаг дарангуйлагддаг. Эсрэгээрээ таван минут эерэг зүйлс сонсч, мэдэрсэн үед дархлаа 5-6 цаг дэмжигддэг. Тиймээс эерэг зүйлийг уншиж, үзэх
  • Бал, дэвтэр аваад өнөөдөр амьдрал ямар байгаа, ямар асуудал тулгарч байгааг бодоод, өөрийгөө хамгаалах аргаа бичиж түүнийгээ хэвшүүлэх
  • Сэтгэлзүйтэй холбоотой асуудал байвал 1800200 дугаарын утсаар СЭМҮТ-тэй холбогдож, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж