“Хоггүй амьдарцгаая” аяны хэрэгжилтийн явцыг шалгалаа | News.MN

“Хоггүй амьдарцгаая” аяны хэрэгжилтийн явцыг шалгалаа

“Хоггүй амьдарцгаая” аяны хэрэгжилтийн явцыг шалгалаа

“Хоггүй амьдарцгаая” аяны хэрэгжилтийн явцыг шалгалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Захирагчийн ажлын албаны Хот тохижилтын хэлтэс болон бусад холбогдох албаныхан НЗДТГ-ын Явуулын ажлын байранд ажиллалаа.

Хотын захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс “Хоггүй амьдарцгаая” аяныг нийслэл даяар өрнүүлж байна. Уг аяны хүрээнд нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга, дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын удирдлагуудад нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллаж байна.

Уг аяны хэрэгжилтийн явцыг шалгахаар албаныхан Баянзүрх дүүргийн 5,19,22 дугаар хороодуудад очиж газар дээр нь ажиллалаа. Баянзүрх дүүргийн хувьд хүн ам ихтэй, газар зүйн байрлалын хувьд том учраас цэвэрлэгээ үйлчилгээг графикийн дагуу хийсэн ч хүчирддэггүй учир хааяаа иргэний байгууллагуудын төлөөллүүдтэй хамтарч их цэвэрлэгээ хийдэг талаар  Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт дуулгалаа. Мөн Баянзүрх дүүргийг дөрвөн бүсэд хувааж Тохижилт үйлчилгээний компанийн  ажилчдыг хувиарлаж цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол явуулж байгаа. Гэсэн ч тээвэрлэлтийн машинууд насжилттай холбоотойгоор  эвдрэх тохиолдол их гарч ажил удааширдаг гэв.

“Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн ТББ”-н тэргүүн А.Нямдорж “Манай Төрийн бус байгууллага нь айл өрхүүд аж ахуйн нэгжүүд болон гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээний тээвэрлэлтэд хяналт тавьж ажиллаж байна. Өнөөрийн байдлаар 2858 тонн хог хаягдлыг цэвэрлээд байна. Өдөрт 16 машин тээвэрлэлтэд гарч  30-45 рэйс хийж цэвэрлэж байгаа” гэв. Энэ үеэр хотын Захирагч иргэдийн төлөөлөлүүдтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо. Иргэдийн зүгээс “Хуучин хоёр гурван сар болоод хогоо ачдаг байсан одоо харьцангуй хогний тээвэрлэлт эрчимжсэн” хэмээн хэлж байв.  Ийнхүү албаныхан тус дүүргийн хэд хэдэн хэсгээр явж “хоггүй амьдарцгаая” аяны хэрэгжилтийг шалгаад, цаашид дүүрэг хороодын хогны цэвэрлэгээг сар бүр их цэвэрлэгээ явуулж тогтмол ажил болгох ёстойг хотын Захирагч хэлж байв.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАВ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар томуу, томуу төст өвчлөл хүүхэд багачуудын дунд их тархаж байгаатай холбогдуулан  Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ хэлэхдээ “Өнгөрсөн сарын байдлаар томуу, томуу төст өвчлөлөөр 200  гаруй хүүхэд хэвтэж эмчлүүлсэн. Энэ сарын байдлаар харьцангуй буурч өдөрт 20 хүүхэд үзүүлж байна.Манай эмнэлгийн хувьд хүндрэлтэй асуудал одоогоор алга. Хүлээн авах дээр 5 эмч, 9 резендэнт эмч ээлжилж ажиллаж байгаа. Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг , эмийн бэлдмэл зэргээр бид хомсдолд ороогүй хэвийн ажиллаж байна” гэв. Хотын Захирагч С.Амарсайхан эмнэлгийн нөхцөл байдал шаардлагатай тоног төхөөрөмж байгаа эсэх болон БНХАУ-д тархаад буй шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар ярилцлаа. Хотын Захирагч С.Амарсайхан “Нэн яаралтай шийдвэрлүүлэх асуудал байвал хотын удирдлагуудад хандаарай. Хотын удирдлагууд Эрүүл мэндийн яамтай хамтарч нэн түрүүнд иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хангаж ажиллах болно” гэлээ.

 НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-01 66.181.161.20

RrrrrrrrrrrrR

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж