Хувийн эмнэлэгт эмчлүүлж буй иргэд ЭМДС-аас 400 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2020.02.01-нд нийтлэгдсэн

Хувийн эмнэлэгт эмчлүүлж буй иргэд ЭМДС-аас 400 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой

Хувийн эмнэлэгт эмчлүүлж буй иргэд ЭМДС-аас 400 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой

Эрүүл мэндийн даатгал төлж буй иргэд өмнө нь улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 300 мянган төгрөгийн хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын сангаас эдэлдэг байсан бол өнөөдрөөс /2020.02.01/ эхлэн 400 мянган төгрөгийн хөнгөлөлт авах боломжтой болжээ.

Харин хувийн хэвшлийн эмнэлэгт даатгал төлж буй иргэд хэвтэхдээ 175 мянган  төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан бол одоо эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлын хэмжээ 225 мянган төгрөгөөр нэмэгдэж,  400 мянган төгрөг болж улсын эмнэлэгийнхтэй ижил болсон байна.

Ингэснээр даатгуулагчид зөвхөн улсын эмнэлгийн орны оочер дараалал хүлээх шаардлага багасч, хувийн эмнэлгүүдээс сонгон  цаг алдалгүй хэвтэн эмчлүүлэх боломжтой болжээ.

Мөн эрүүл мэндийн байгууллагуудад даатгуулагчдад уламжлалт эмчилгээ, сувиллын тусламж үйлчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 110 мянгаас 117 мянган төгрөг олгодог байсан бол өнөөдрөөс /2020.02.01/ мөн адил нэмэгдэж, тусламж үйлчилгээ тус бүрт 250 мянган төгрөг олгож байхаар болсон байна. 

Эрүүл мэндийн даатгалын байгууллага энэхүү тогтоол өнөөдөр буюу 02-р сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байна.

А.АНИР     

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж